2024/12/09
USD ₮
УБ 9°C
Бизнес
ТАНАЙ КОМПАНИ ГАР УТАСНЫ АПП ХИЙЛГЭХ ТӨСВӨӨ БАТАЛСАН УУ?
Б.Энхрийшагай     2021-02-22 12:31     878

Дижитал шилжилт гэдэг үг Монгол хүн танд, ялангуяа бизнес эрхлэгчдэд харь хэлний, танил бус үг мэт сонсогдож байгаа бол тун таагүй хэрэг. Энэ талаар мэдэх, суралцах нь бизнес эрхлэгч хүний хувьд, ус агаар мэт хэрэгтэй болоод байна. Интернэт суурьтай бизнес эрхэлж л байгаа бол энэ талаар хайхрахгүй өнгөрөөх баян хүн  Монголд бүү хэл дэлхийд үгүй.

photo

Өнөөдөр нэг хүн дунджаар 3 цаг 40 минутыг ухаалаг утасны апп хэрэглэхэд зарцуулж байгаа нь ТВ хэрэглээтэй эн тэнцэж байгаа хэрэг юм. Апп хэрэглэх гэдэг нь хүний цагаа дэмий үрэх нэг арга хэдий ч нөгөө талдаа томоохон бизнес болсонтой хэн ч маргахгүй биз. Учир нь гар утасны апп үйлдвэрлэгч зөвхөн том компаниудын зах зээлийн нийт үнэлгээ нь 544 тэрбум ам.доллар болж, жилээс жилд үнэлгээ нь өсч байна.

photo

Оны шилдэг апп -уудтай танилц

Apple, Google компаниуд хоёул, 2020 он ярвигтай жил болж өнгөрснийг оны шилдгүүдээ зарлахдаа мэдэгдлээ. Тэгвэл ярвигтай өнгөрсөн жилд хэрэглэгчид стресс тайлах үр нөлөөтэй аппуудыг хамгийн их хэрэглэжээ. iOs үйлдлийн систем буюу Apple-ийн ухаалаг цаг хэрэглэгчдэд зориулсан “Endel” гэх, хувь хэрэглэгч бүрт өөрт тохирсон дуу чимээ, хөг аялгуу бүрдүүлэх апп –ийг шилдэг байсан хэмээн зарласан бол, Google-ийнх мөн л ялгаагүй “Loóna” хэмээх хүнийг амархан нойрсоход тусалдаж, дуу чимээ гаргадаг апп -ийг шилдэг хэмээн тодруулжээ.

photo

“Disney+” нэртэй апп энэ хоёр платформын шилдгүүдийн тоонд шинээр орж ирсэн бөгөөд бүр хэрэглэгчдийн талархалыг хүлээсэн апп -аар шалгарсан. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд Диснейн хүүхэлдэйн киногоор хөл хориог даван туулж байгааг эндээс харж болно. Бид өмнөх нийтлэлдээ дурдсанчлан цар тахлын сул талыг давуу талаа болгон гарч ирсэн, зайлшгүй онцлох ёстой апп бол “Zoom” юм. iPad хэрэглэгчдийн дунд ч оны шилдэг хэмээгджээ.

photo

Apple-ийн гар утас хэрэглэгчид 2020 онд Wakeout! Нэртэй дасгалын аппыг мөн их хэрэглэсэн байна.

Ингээд 2020 онд хамгийн олон татагдсан аппуудтай танилцъя

iPhone утсанд зориулсан шилдэг үнэ төлбөргүй аппууд

  • ZOOM Cloud Meetings  

  • TikTok

  • Dsney+

  • YouTube

  • Instagram

  • Facebook

  • Snapchat

  • Messenger

  • Gmail

  • Cash App

photo

iPhone утсанд зориулсан, хамгийн олон татагдсан тоглоомын аппууд

  • Among Us!
  • Call of Duty: Mobile
  • Roblox
  • Subway Surfers
  • Ink Inc. – Tattoo Drawing
  • Magic Tiles 3: Piano Game
  • Brain Test: Tricky Puzzles
  • Brain Out
  • Coin Master
  • Cube Surfer!

photo

Гэхдээ гар утасны апп татах энэ үзэгдлийн оргил үе 2015 онд болж өнгөрчээ. Харин татаж авсан апп -аа идэвхтэй хэрэглэх гэсэн үзүүлэлт эрчимтэй өсч байна. Гар утсаараа мессэжлэх аппликейшнуудын татан авалт жилийн өмнөхөөс 13 хувиар л өссөн байхад, хэрэглэгчдийн эдгээр апп -ийг хэрэглэх хугацаа нь бусад сошиал медиа апп -уудтай харьцуулахад бүр 67 хувь нэмэгджээ. Харин тухайн мессежний апп нь аюулгүй байдал, хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцлах үйлчилгээ үзүүлдэг бол бусдаасаа 30 хувь илүү хэрэглэгчидтэй байна. Эцэст нь App Store, Google Play гэх цахим дэлгүүрүүдээс хэрэглэгчид оны эхний 11 сард нийт 100 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн байна. Энэ тоонд хэн бүхний өргөн ашигладаг, өдөр тутамдаа хэрэглэдэг, дээр дурдсан үнэ төлбөргүй апп -ууд багтаагүй гэдгийг онцолъё.

photo

2021 оны хамгийн их хэрэглэгчтэй 10 апп юу вэ?

Уншигч та энэ жагсаалтад манай улсад төдийгүй дэлхий даяар тренд болоод байгаа “Clubhouse” байхгүй байгааг гайхаж магадгүй. Хэдийгээр амжилттай, хурдтай өсч байгаа апп боловч аль хэдийн хэрэглээнд нэвтэрсэн дээрх 10 апп энэ жил ч өргөн хэрэглээний салбарыг тэргүүлсээр байх нь.

  • “Uber” 70 гаруй улс орны, 400 хотод үйл ажиллагаа явуулдаг, нийт 100 сая идэвхтэй хэрэглэгчтэй. Төлбөрийн нөхцлийг боломжит бүх хувилбараар зохицуулсан. Жолоочийн данс, гар утасны хэтэвчинд төлбөр шууд шилждэг учраас хэрэглэгч татсаар байгаа.
  • “Instagram” 2010 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн. Нэг тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй тул Facebook, Twitter-ийг ардаа орхисон.
  • “TikTok” Тус апп -ын идэвхтэй хэрэглэгчид өдөрт 52 минут зарцуулдаг бөгөөд хэрэглэгчдийн 90 хувь нь өдөр бүр ашигладаг байна. Бээжинд төвтэй “ByteDance” компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап болсон.
  • “Airbnb” Сая сая жуулчдын орох орон болсон энэ апп нь амралтын болон бизнесийн зорилгоор аялагчдад зориулагдсан.
  • “Netflix” Дэлхийн хамгийн сонирхолтой контентыг оруулдаг, мөн гар утсаараа захиалах боломжтой нь энэ аппыг хоёр мянганы заагт төрсөн 204 сая миллеаниалчуудын хамгийн дуртай апп болгож, энэ жагсаалтад оруулжээ.
  • “Amazon” Дижитал стреам, үүлэн тооцоолол, Икоммерс, Хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, улс дамнасан технологийн акул. Нэг жилд 25 мянган компани болон хувь хүн Амазоноор бүтээгдэхүүнээ зарж, 1 сая ам. доллараас давсан орлого болсон бол, 100 мянган долларын орлого олсон 200 мянган компани байна.
  • “YouTube” Хэдий жагсаалтын нилээн хойгуур орж байгаа ч ухаалаг утастай хүн бүр өдөрт дунджаар 11 минутыг Youtube-д зарцуулсан хэвээр байна.
  • “Dropbox” Интернэтэд байрлуулсан таны хатуу диск гэж хэлж болох энэ апп 14.6 сая хэрэглэгчтэй. Тун удахгүй хүмүүс дурсамжаа, бүхий л мэдлэг, оюуны бүтээлээ үүлэн системд хадгалдаг болох цаг айсуй.
  • “Spotifyе” Хөгжмийн хамгийн шилдэг апп. 61 оронд, 159 сая идэвхтэй хэрэглэгчтэй, 35 сая дууны сантай.
  • WhatsApp- Бриан Актон, Иан Кум нар 2009 онд аппаа нээгээд 5 жилийн дараа Facebook-т 19 тэрбум ам.доллараар худалдсан шилдэг апп. Дэлхий даяар 1.5 сая хэрэглэгчтэй, нууцлалын өндөр хангасан

Дүгнэлт

Технологийн дэвшил, инновацийн хөгжлийн хажуугаар хэрэглэгчийн exprerience буюу хэрэглэгчид ямар байх, хэрэглэгчийн талаас бодох, анхаарах шаардлага ч ижилхэн өсөн нэмэгдэж байна. Хэрэглэгч, худалдан авагч бүр өөрийгөө онцгой хэрэглэгч гэж мэдрэхийг хүсдэг бөгөөд түүнд зориулсан, чухамхүү тэр хэрэгцээг нь хангах гол арга бол гар утасны апп болоод байна. Энэ нийтлэлд нэр дурдсан бүх апп нь хэрэглэгчийн талаас сайтар харж хийгсдэн аппууд учраас ийм амжилтад хүрсэн гэдгийг дахин сануулъя. Өндөр ур чадвартай хөгжүүлэгчид, дизайнеруудтай хамтран ажиллаж, олон талын баялаг апп бүтээж чадвал таны бизнес шинэ түвшинд хүрэх нь дамжиггүй юм.

 

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.