
Chatbot гэж юу вэ?
Chatbot гэдэг нь цахим сувгийн хэрэглэгчтэй харилцах үйлчилгээнд зориулагдсан автомат хариулагч юм.
Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй Фэйсбүүкийн Мессенжер чат үйлчилгээ нь 2016 онд хамгийн анх чатбот дэмждэг болсон нь бизнесүүдэд борлуулалтаа өсгөх, хэрэглэгчидтэйгээ тулж ажиллах нэгэн том үүд хаалгыг нээсэн байдаг.
Гэвч нэг дутагдал байсан нь програмчлалын мэдлэггүй хүн чатбот бүтээхэд тун хүндрэлтэй байв. Үүнийг шийдэхээр АНУ зэрэг оронд ямар нэг программын хэлний мэдлэг шаардахгүйгээр тун хялбараар chatbot хийж болдог платформууд үүссэн юм. Гэхдээ энэ нь Монголчуудын хувьд бас л нэг дутагдалтай байсан нь Монгол хэл таних чадвар нь байлаа. Яг энэ асуудлыг шийдэхээр "Андууд Лаб" компанийн баг удаан хугацааны туршид хэл бичгийн эрдэмтэдтэй хамтран хиймэл оюун ухаан тэргүүтэй сүүлийн үеийн технологийг ашиглан chatbot.mn талбарыг бүтээсэн түүхтэй юм.
Өдгөө бизнес эрхлэгч та chatbot.mn-ийг ашиглан хэрэглэгчийн асуултыг ойлгодог, төлбөр хүлээн авдаг, хэрэглэгчийн зан төлөв дээр тулгуурлан суралцдаг chatbot-ыг үнэ төлбөргүй хийх боломжтой. Хамгийн гол нь таниас ямар нэг програмчлалын чадвар шаардахгүй юм.
Чатботтой болсноор таны бизнест дараах давуу талууд бий болно
Мессенжерээр орж ирсэн харилцагч бүртэй тулж ажиллана
Чатбот нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран24 цагийн туршид танай мессенжер сувгаарорж байгаа хэрэглэгчийн асуултанд автоматаар хариулдаг.
Зардал багасна
Чатанд хариулах цагаа бизнесийн шинэ харилцагч олох, үйл ажиллагаагаа тэлэх зэрэгт зарцуулах хэрэгтэй.
Цаг хугацаа хэмнэнэ
Ялангуяа таны бизнесийн Фэйсбүүк хуудсанд өдөрт олон чат асуулт ирдэг болтүүнд хариулах гэж тодорхой цагаа зарцуулдаг нь ойлгомжтой.
Борлуулалтын сэжим хялбар үүсгэх боломжтой
Чатбот нь мессенжер сувгаар танай байгууллагын үйлчилгээнд холбогдож байгаа үйлчлүүлэгч бүрийг бүртгэн авчямар асуулт асуусан, ямар бүтээгдэхүүн сонирхсон зэрэг бүх мэдээллийг бүртгэх боломжтой тултухайн үйлчлүүлэгчид тохирсон бараа үйлчилгээг санал болгох боломжтой
Төлбөр тооцоо авах боломжтой
chatbot.mn нь харилцагчын үйлчилгээг автоматжуулж өгөхөөс гадната хэрэглэчийн төлбөрийг мессенжер тодроос QPay үйлчилгээний QR код үүсгэнхүссэн банкны аппаар төлүүлэн боломжтой.
Харилцагчаа халамжлах боломжтой
Таны байгууллагад мессенжер чатботоор дамжин өмнө нь худалдан авалт болонүйлчилгээ авсан харилцагчиддаа хүссэн үедээ хямдрал урамшуулал,хэрэгцээт мэдээллийг хүргэх боломжтой