2026/05/14
USD ₮
УБ 5°C
Мэдээ
ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУППИЙН ДЭД ЗАХИРАЛ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
цээгий     2026-05-14 19:12     428
БНХАУ-ын Чайна энержи группийн Дэд захирал, Монгол Улстай хэрэгжүүлэх эрчим хүчний хамтын ажиллагааны ажлын хэсгийн дарга Кан Фөнвэйгээр ахлуулсан төлөөлөгчид “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төлөөлөгчдийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага, холбогдох албаныхан хүлээн авч Гашуунсухайт, Тавантолгой өртөө, Шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагааг танилцуулав.
"Монголын төмөр зам" ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд байгуулсан урт хугацааны хамтын ажиллагааны гэрээгээр нүүрс тээвэрлэлтийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус чиглэлд 6 сая тонн ачаа тээвэрлээд байна.
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.