2024/12/09
USD ₮
УБ 9°C
Ярилцлага
Б.Ариунтуяа: “Бусдыг илүү сайхан амьдрахад нь туслах далай шиг их боломж бий”
Д.Цацрал     2022-03-24 10:18     1354

Польш улсын нөөшилсөн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч “Вracia Urbanek” компанийн албан ёсны дистрибьютер “Урбанек” ХХК-ийн дэд захирал Бандийн Ариунтуяаг ярилцлагын буландаа онцолж байна. Тэрээр бизнесийн салбарт амжилттай яваа түүхээсээ хуваалцан, бидний эргэн тойронд ямар их боломж байдаг, шинэ төрлийн бизнест хэрхэн суралцаж байгаа талаараа хуваалцсан юм.

Таны хувьд Урбанекаар овоглоод бараг л 30 шахам жил өнгөрчээ. Анх эхэлж байсан үеэ дурсч, цаашдын зорилгоо хэрхэн харж байгаа талаараа хуваалцана уу?

Зах зээлийн ороо бусгаа үе буюу 1993 онд анх “Урбанек” компани бизнесийн гараагаа эхлэж байлаа. Польш улсад суралцаж байсан нөхөр маань амралтаараа ирчихээд байсан үе, бид хамтдаа тухайн үеийн хүнсний 50-р дэлгүүрээр орсон юм. Гэтэл нөхөр маань “энэ чинь засвартай байна шүү дээ, юу ч алга” гээд гарах болов. Гэтэл үнэндээ засвартай биш, байгаа бараагаа өрчихсөн, лангуун дээр зөвхөн давс, тос л дүүрэн, өөр юу ч байгаагүй. Тухайн үед картын барааны үе, тийм л байлаа шүү дээ. Тэр үед Польш улс бол аль хэдийнэ зах зээлийн нийгэмд шилжчихсэн, дэлгүүрийн бараа, сонголт гэдэг чинь тэс өөр түвшинд хүрчихсэн байсан л даа. Нөхөр маань “ингэж болохгүй ээ, гэр бүл, хайртай хүмүүс минь хоолоо зөвхөн давсаар амталж иддэг гэж үү, энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Ерөөсөө Монголчуудынхаа амьдралд амт нэмнэ” гэж шийдээд бид эхний бүтээгдэхүүнээ авчирч байлаа. “Урбанек” –ийн анхны импортын бүтээгдэхүүн бол мөөгтэй цуу байсан. Тэр цуу үнэхээр л Монголчуудын амьдралд амт нэмсэн юм шүү. Түүнээс хойш аль хэдийнэ 30 -аад жил өнгөрсөн байна. Одоо бол олон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангадаг, тогтсон бизнес болсон. Дэлхийд хүн бүр кока колаг мэддэг шиг Монголд нөөшилсөн бүтээгдэхүүн гэхээр л “Урбанек” -ийг нэрлэдэг, Монголдоо брэнд бүтээгдэхүүн болгож чадсан.  Бид их орлого олж, хоёр дахин, гурав дахин ашиг орлогоо нэмэгдүүлнэ гэхээсээ илүү нэр төрлийн хувьд тодорхой хэмжээнд өргөжиж, нөөшилсөн бүтээгдэхүүний зах зээлийг тогтвортой байлгах тал дээр анхаарна гэж төлөвлөж байгаа.

Бизнест өөрийн гэсэн орон зайг бий болгосон хүний хувьд цаашдаа зөвхөн уламжлалт талдаа явах уу, эсвэл өөр төрөлд өөрийгөө сорьж байгаа юу?

Уламжлалт бизнесийн тухайд “Урбанек” компани маань энэ салбартаа аль хэдийнэ байр сууриа олоод байна. Өнгөрсөн хугацаанд бид нөөшилсөн бүтээгдэхүүний зах зээл дээр өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж, Улаанбаатар хот болон бүх аймгийг бүтээгдээхүүнээрээ хангаж байна. Харин хувь хүний хувьд шинээр МЛМ бизнест суралцаад удаагүй байна. Сүүлийн 1 жил гаруйн хугацаанд "Амвэй" бизнесийг сонирхон судалж байна. Амвэй бол МЛМ бизнес дотроо 2012 оноос хойш дэлхийн топ 100 бизнесийн №1 т тасралтгүй орж яваа шинэ зууны бизнес.

Энэ бизнесийн гол онцлог нь юу вэ?

Энэ бизнест уламжлалт бизнесээс ялгарах зүйл маш их. Бид уламжлалт бизнесийг эрхэлж байхдаа зөвхөн компанийн хэмжээнд, байгууллагын хэмжээнд зорилгоо тодорхойлдог бол яг хувь хүнийхээ хувьд харж байгаа алсын хараа, мөрөөдлөө гаргаж ирдэггүй байлаа шүү дээ.  Харин МЛМ бизнест бол хувь хүн мөрөөдлөө тодорхойлоод, түүнийгөө зорилго болгон, үр дүнг нь харж болох гайхалтай талбар. Мөн хэн ч хаанаас ч эрхэлж болох бизнес. Өнөөдөр хэдэн зуун эмэгтэй, гэрээсээ, хүүхдээ харангаа энэ бизнесийг амжилттай эрхлээд, санхүүгийн эрх чөлөөнд хүрээд явж байна. Амвэй бол дэлхийн 110 улсад гишүүнчлэлтэй, 62 жилийн түүхтэй, 100 гаруй эрдэмтэд 74 R&D лабораторит, дандаа инновацын бүтээгдэхүүн гаргаж байгаа маш том бизнес юм. Энэ бизнест бүгд аз жаргалтайгаар суралцдаг. Өөрийн сурсан мэдсэнээ бизнестээ хэрэгжүүлж, түүнийгээ эргээд бусадтай хуваалцан, тэдэнд зааж зөвлөнө гэдэг "Амвэй" -н нэгэн давуу тал.  Нэг ёсондоо хүний харах өнцөг, хандлагыг бүрэн өөрчилдөг бизнес гэж хэлж болно. Энэ бизнес бүсгүйчүүдэд өөр өөрийн өнгөөр гэрэлтэх боломжийг олгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгдөг. Дэлхийн банкны судалгаагаар хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн нь макро эдийн засгийн үр дүнг сайжруулах, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулсан гэж тэмдэглэсэн байна лээ. "Амвэй" бизнес бол эмэгтэйчүүд эрхлэхэд маш тохиромжтой, зүгээр л амьдралын хэв зуршлаа болгоод явах, тэгсэн хэрнээ дэлхийн бизнес гэж харж байгаа.

photo

Чухам яагаад сүлжээний гэгддэг энэ төрлийн бизнесийг сонирхох болов?

Миний хувьд өмнө нь ямар нэгэн сүлжээний бизнесийг сонирхож явсангүй. Нэг өдөр Буянт-Ухаа цогцолборт, 5500 хүнд зориулсан эвентэд урилгаар очсон юм. Тэнд би үнэхээр өөр мэдрэмжийг олж авсан. Тэнд бүсгүйчүүд голдуу цуглараад, бүгд мөрөөдөл, зорилго, боломжийн тухай хэлэлцэн, үр дүнгээ ярилцсан, эрч хүч дүүрэн, гэгээлэг, маш гоё эвент болж байв. Мөрөөдлөө зорилго болгоод, зорилгоо амжилт, үр дүн болгосон талаараа ярьж байгаа нь надад маш их таалагдсан. Ингээд л би ч бас бусдад илүү сайхан амьдрахад нь туслаж,  мөрөөдлийнхөө төлөө энэ систем дунд байх ёстой юм байна гэж үзээд, шийдвэрээ гаргасан. Бидний хүүхдүүд, Z үеийхэн маань уламжлалт бизнесээс илүү, эрин зууны чиг хандлагаа дагаад, дижитал бизнес сонирхох болж, амьдралын хэв маяг нь ч өөрчлөгдөн, инновацын бүтээгдэхүүн гэдэг ч юмуу, биднээс тэс өөр хэрэглээ, зорилго мөрөөдөлтэй болж байна. Амвэй бизнесийн хувьд яг энэ хэрэгцээ шаардлагад нийцсэн бөгөөд, бидний үеийнхэн хүүхдүүдүүдээсээ хоцрохгүй байх боломж гэж харж байгаа. Энэ бизнест хөл тавьсан хүмүүс баг хамт олноороо амжилтын төлөө тэмүүлж, насан туршийн нөхөрлөл бий болгож байгаа нь бас сайхан санагдаж байгаа. Зорилго, мөрөөдлийнхөө төлөө хамтдаа хичээх, бизнесийн хамтрагчтай байна гэдэг сайхан шүү дээ.

Дэлхий дээр сүлжээний гэгдэх маш олон төрлийн бизнес байдаг. Хүмүүс энэ төрлийн бизнесийн талаар олон янзаар л ярьж дүгнэдэг. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

Хүн хаана ч очиж, хэнтэй ч хамтарч, ямар ч ажил хийлээ гэсэн аливаад хандах хандлага, үзэл бодлоо үргэлж нээлттэй байлгах ёстой гэж би боддог. Сүлжээний бизнес яг л энэ зарчмаар явна. Үнэхээр МЛМ бизнест орох гэж байгаа бол бүх дотоод бодол, тархин дахь мэдээллүүдээ хоослоод, шинээр  суралцах хэрэгтэй. "Амвэй" бол сургалтын бизнес учраас эхнээс нь эхлээд бүгдийг зааж сурган, таны тархины түгжээг мултлаад, цоо шинэ хүн болгож, шинэ төрлийн амжилттай бизнест хөл тавихад чинь туслах юм. Мөн эрүүл амьдралын хэв маягийг нийгэмд түгээдэг нь маш сайшаалтай. Миний хувьд энэ бизнест ороод байраа сольчих юмсан, унаагаа өөрчилчихье гэхээсээ илүү, өөрийн найз нөхөд, хамтран ажиллагсад, эгч дүүсдээ энэ бизнесээр дамжуулаад туслах юмсан гэсэн бодол л төрсөн. "Амвэй" -н уриа “бусдыг илүү сайхан амьдрахад нь тусалъя” гэж байдаг л даа. Энэ уриа үг надад их таалагдсан. Бусдад туслаж болох далай шиг их боломж тэнд байна. Хүн хүсээд, суралцаад, цаг хугацаагаа зориулаад энэ бизнесдээ төвлөрч чадвал гэр бүл, эрх чөлөө, цалин мөнгө, шагнал урамшууллын хувьд маш их боломжийг өгдөгөөрөө уламжлалт бизнесээс давуу талтай. Бизнесээ хэрхэн зөв зохистой хийж, ямар шагнал урамшуулалд хүрч болох вэ гэдэг нь тодорхой учир бидэнд маш их боломж байна гэсэн үг. Сүүлийн үед залуус, эмэгтэйчүүд маань гадны улсад очин хар ажил хийх явдал нэмэгдсээр л байна. Гэтэл бид яагаад эх орондоо бизнес эрхэлж, Монголдоо сайхан амьдарч болохгүй гэж. "Амвэй" бизнес бүсгүйчүүдэд сайн чанарын бүтээгдэхүүнээр хэрэглээгээ сольж, нэмэлт мөнгө шаардахгүйгээр, өөрийн цаг хугацаагаараа хөрөнгө оруулалт хийн, амжилтанд хүрэхийг санал болгодог юм.   

Энэ бизнест ороод, өнгөрсөн жил гаруйн хугацаанд та ямар амжилт бүтээв?

Одоогоор миний хувьд “PLATINUM” буюу Цагаан алтан цолонд хүрээд байна. Уламжлалт бизнесийнхээ хажуугаар энэ бизнестээ тодорхой цаг хугацааг  зарцуулж байгаа. Дэлхийн жишигт энэ Цагаан алтан цолонд хүрдэг дундаж хугацаа 8 жил байдаг гэсэн. Гэтэл би маш сайн төвлөрч хичээсний үр дүнд 9 сарын хугацаанд энэ цолонд хүрлээ. Өөртөө маш их урам авч байгаа. Өнгөрсөн хатуу хөл хорионы үед энэ бизнестээ төвлөрөх сайхан боломж гарсан л даа. Өмнө нь нөхөр бид 2 гадны олон орноор дандаа л өөрсдөө зардлаа гаргаад аялдаг байсан. Гэтэл өнгөрсөн жилийн үр дүнгээрээ би "Амвэй" компаниас аялалын болзлоо хангасан юм. Ингэхдээ Эмиратын Абу-Дабид, онгоцны тиизнээс эхлээд зочид буудал болон аялалын бүх зардал "Амвэй" компаниас гарна. Тэр ч бүү хэл энэ аялалд нөхөртэйгөө хамт явах гэж байна. Абу-Дабигаас Дубай ортол жолоочгүй такси явдаг гэсэн, сууж үзнэ ээ гэж бодож байна /инээв/

“Амвэй” бизнест ороод өөрийн мөрөөдлөө жагсаан бичиж, түүндээ хүрэхийн төлөө хичээдэг гэж та дурьдсан. Та мөрөөдлөөсөө биелүүлж чадсан уу?

Урьд нь маш олон зүйлийг дотроо бодоод, тээгээд явдаг байсан. Харин би "Амвэй" -д ороод маш олон бодож явдаг мөрөөдлөө самбар дүүрэн буулгаж бичсэн. Эхнээс нь биелүүлээд, биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Миний аав МУ-ын Ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Банди. Аавынхаа дурсгалд зориулж хөшөөг нь сүндэрлүүлсэн, мөрөөдөл минь биелсэн. Булган аймгийн төвд, төрж, өссөн Тэшиг сумынх нь зүг харуулан босгосон хөшөөг шавь нар, нутгийн зон олных нь дэмээр сүндэрлүүлж чадсан. Мөн би оюутан ахуй цагаасаа л ууланд авирах дуртай, алхалт хийдэг байсан юм. 30 жилийн өмнө Асралт хайрхан луу авиралт хийн, гарч байлаа. Хайрхандаа өвлийн улиралд гарч үзэх юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан бөгөөд, үүнийгээ биелүүлж өнгөрсөн өвөл гарчихаад ирсэн. Үүгээрээ маш их бахархаж байгаа. Энэ мэтчилэн зорилго, мөрөөдөл бүхнээ бага багаар биелүүлэх урам, сэтгэлийн хүчийг "Амвэй" бизнесээс авч байна даа.

photo

Энэ төрлийн бизенст та хэр урт хугацаанд тоглогч хийнэ гэж төлөвлөж байна. Мөн цаашдын зорилгоо хэрхэн харж байгаа вэ?

Өөрийн дүү нар, миний ойрын хүмүүсээ, хайртай найзуудаа амжилтанд хүртэл энэ бизнестээ явна. Ер нь энэ бизнес чинь хэн бүхний насан туршдаа хийж болох бизнес шүү дээ. Удахгүй би тэтгэвэртээ гарна, тэр үедээ энэ бизнестээ улам төвлөрч ажиллана даа. Нэг их удахгүй “Diamond” цолонд хүрнэ гэж төлөвлөж байгаа. Цол ахих тусам амьдрал “everyday christmas” шүү дээ /инээв/ Тэгэхээр энэ бизнес юу хийвэл та ямар амжилтанд хүрэх вэ гэдэг зорилго, амжилт, үр дүн нь тодорхой байдгаараа уламжлалт бизнесээс онцлогтой. “Амвэй”–г дөнгөж эхлэж байхад охин маань айлын бэр болж, удалгүй би зээ охинтой болсон. МЛМ бизнес нь өөрийн бизнесээ үр хүүхэддээ өвлүүлж үлдээх боломжтой байдгаараа маш том давуу талтай юм. Тийм учраас би ирээдүйд хүрэх өндөр цол, босгосон бизнесээ анхны зээ охиндоо өвлүүлнэ гэж бодож байгаа. Зээ охин минь 18 нас хүрээд тэр бүхнийг өвлөж авах боломжтой болно гэсэн үг.

“Амвэй” бизнесийг сонирхох уу, яах уу гээд эргэлзэж байгаа бүсгүйчүүдэд хандаж та юу хэлэх вэ?

Эмэгтэйчүүд бид өөрсдийн туулж, өнгөрүүлж байгаа амьдралынхаа туршид сайн эзэгтэй, сайн ээж байхын төлөө хичээсээр нэг мэдэхэд л урт удаан хугацааг өнгөрөөсөн байдаг. Миний хувьд яг л адилхан. Өнгөрсөн 30 аад жилээ эргээд харахад гэр бүлийн бизнесийнхээ төлөө, хань нөхөр, үр хүүхдийнхээ төлөө л гэж бүхнээ зориулсаар ирсэн байна. Энэ бол амьдралын жам, бидний өмнөө хүлээсэн хариуцлага яах аргагүй мөн. Гэвч бид үүнийхээ хажуугаар хэзээ ч өөрийгөө орхигдуулж болохгүй. Үргэлж юу хүсч, юунд тэмүүлж байгаагаа чагнаж, түүнийхээ төлөө юу хийж чадах тухайгаа бодож явах ёстой юм байна. Өөрийнхөө төлөө хийх ёстой зүйлд мэдээж эрүүл мэнд, цаг хугацаа, эрх чөлөө, ажлын амжилт, санхүүгийн асуудал багтана. Дэлхийн банкны судалгаагаар хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн нь макро эдийн засгийн үр дүнг сайжруулах, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулсан гэж тэмдэглэсэн байдаг. "Амвэй" бизнес бол эмэгтэйчүүд эрхлэхэд маш тохиромжтой, зүгээр л амьдралын хэв зуршлаа болгоод явах, тэгсэн хэрнээ дэлхийн бизнес гэж хэлж болно. Эдгээрийг зохицуулж, өөртөө бүтээн, бий болгоход "Амвэй" танд туслаж чадна шүү. "Амвэй" бол хязгааргүй боломж. Тийм ч учраас та нар минь цаг алдалгүй, энэхүү 21-р зууны бизнест хөл тавиарай. Мөрөөдлөө зорилго болгоод, зорилгоо амжилт болгох боломж хүн бүрт тэгш нээлттэй байна.

Танд баярлалаа

 

Сэтгэгдэлүүд
Дэмбэрэл2022-03-24 14:03202.126.90.123
Шийдэмгий, ажилч хичээнгүй Ариунтуяа найзаараа бахархаж байна. Өөрийнхөө хувийн амьдралаа төвхнүүлээд боллоо гэх бус бусдыг илүү сайхан амьдрахад нь туслах гэсэн том зорилго агуулсан аянд нь хамтарч байгаадаа баяртай байгаа шүү. Олон олон эмэгтэйчүүдэд эерэгээр нөлөөлж, тэр бүсгүйчүүд маань сэтгэлгээндээ өөрчлөлт гаргаж, өдөр тутмын дадал хэвшлээ зорилго руугаа чиглүүлснээр амьдралаа дээшлүүлэх боломжтой энэ үйлсэд нь том амжилт хүсье. ????????????☀️
Мөнхжаргал2022-03-24 17:1064.119.21.92
Зорилготой, хөдөлмөрч, туйлбартай найзаараа бахархаж байна. Найздаа улам их амжилт хүсье!
Тунгалаг2022-03-24 17:47202.126.89.129
Төлөв даруухан Хэлэх үг өгүүлбэрээ үгээ их оновчтой хэлдэг. Мундаг бизнес захирал даа..Амжилт хүсьё..
DR. ADITYA2022-08-04 13:30197.211.58.13
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Reply
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.