2025/01/15
USD ₮
УБ 9°C
Бизнес
Монголоос САЯ ДОЛЛАРЫН БИЗНЕС өвөртлөөд буцсан жуулчид
Б.Энхрийшагай     2021-01-27 10:54     5071

Монголын Говийн аймгуудын малчдаас ноолуурыг нь ямар ч ченжээр дамжилгүй шууд гар дээрээс авч, өөрсдөө хувцас эдлэл болгон худалдаж, олон сая ам.доллараар үнэлэгдэх компанийн эзэд болсон сүйхээтэй Америк залуусыг танилцуулж байна.

  • Нью-Йорк хотод төвтэй “Наадам” хэмээх ноолууран хувцасны стартап компани нь бизнесийн дээрх ухаалаг зарчмыг тооцож, үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хэрэглэгчдийн гар дээр ноолууран хувцас зах зээлийн үнээс 50% хямд очдог байна.
  • Зөвхөн үүгээр зогсохгүй тус компанитай хамтран ажилладаг малчид ноолуурын ченжүүдэд тушаадгаас 50% илүү үнээр, түүхий эдээ борлуулж, энэ нь эдийн засагт нь ихээхэн дэмжлэг болдог байна.
  • Тус компани анх зах зээлд нэвтрэхдээ хамгийн өндөр чанартай ноолууран цамцыг 75 ам.доллараар худалдана гэдэг уриа үгээрээ онлайн худалдан авагчдын дунд шуугиан тарьж, амжилттай танигдсан юм. 

photo

Англи хэлний “too good to be true” буюу итгэхэд бэрх гэх хэлц үг бидний танд өнөөдөр танилцуулж байгаа “Наадам” компанийг тодорхойлдог. Тус компани зах зээлд гарсан даруйдаа амжилт олж чадсан нь цөөн тооны бүтээгдэхүүн, хэний ч анхаарал татахуйц 75 ам.доллар (үнэгүй хүргэлт) гэдэг үнийн шошготой нь холбоотой. Тэд анх хоёр төрлийн загварын цамцыг 10 өнгийн сонголттой л танилцуулсан байна. Мөн тэд хэлсэн амандаа хүрсэн буюу хэрэглэгч ноолууран цамц захиалж аваад, өмсөхөд өмнө хэрэглэж байсан ноолууран цамцнаас хамаагүй зөөлөн байсан нь сошиал орчинд эерэг сэтгэгдэл ихээр авахад хүргэжээ. Та бүхэн “Наадам” брэндийн YouTube хуудсаар зочилбол брэндийн үүсэл хөгжил, сурталчилгаагаа Монголын хөдөөгийн малчид, тэдний үнэн дүр төрх, ноолуур бэлтгэн нийлүүлэх үеийн амьдралын бодит байдлыг харуулсан видео сурталчилгааг үзээд, яаж богино хугацаанд амжилтад хүрснийг нь ойлгох биз ээ. Мөн тэд хувцас загварын салбарын инфлуенсерүүдийг маркетингдаа ухаалаг ашиглажээ.

photo

“Наадам” брэндийн түүх

Тэртээ 2013 онд АНУ-ын иргэд болох Matthew Scanlan, Diederik Rijsemus нар Монголын Говиор аялаж байхдаа, түр саатах болж, Монголд бүтэн сар амьдрах хугацаандаа хөдөөгийн малчидтай дотно нөхөрлөжээ. Ингээд тэд малчид ямааны самнасан ноолуураа ченжүүдэд маш хямд үнээр худалдаж байгааг хараад дундын ямар ч зуучлагчгүйгээр малчин-эцсийн бүтээгдэхүүн гаргах бизнес загварынхаа санааг олсон байна. Тухайн үед 24 настай Matt Уолл Стрийт дэх ажлаасаа гарч, Азийг тойрч аялахаар Монголыг зорьсон бол үүсгэн байгуулагчдын нэр Diederik тухайн үед Бээжин хотод магистрт суралцаж байжээ. Тэд Азийг тойрох аялалын анхны зогсоол болох Монголоос сая долларын бизнесээ босгож чадсан байна. Харин одоо тэдний эхлүүлсэн бизнес байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг авчрах гэсэн шалгуурт тэнцэж байгаа тул хэвлэлийн хараанд өртөх болжээ. Дэлхийн ноолууран эдлэлийн зах зээлийн 65 хүртэлх хувийг хятад болон түүний ойр орчмын бүс нутгаас ханган нийлүүлдэг байна. Үүний уршгаар бэлчээр талхлагдаж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг ноолуур бэлтгэн нийлүүлэгчид буюу малчид хамгийн түрүүнд амсах болоод байна.

photo

Тухайн үед малчин кг ноолуурыг 20 ам.доллараар ченжүүдэд худалдаж, харин ченжүүд үйлдвэрлэгчдэд 50 ам.доллараар худалддаг байжээ. Ингээд залуус 2 жилийн дараа буюу 2015 онд 2,000,000 ам.доллартай тэнцэх төгрөгийг 32 гялгар торонд уутлаад Монголд буцан ирж, 60 тонн ноолуурыг шууд малчдын гараас худалдаж авчээ. Тэд малчдын гар дээрээс ноолуур худалдаж аваад зогссонгүй. Цөлжилтөд нэрвэгдсэн Говийн сумдад 10 мянган ширхэг мод хоёр жилд багтааж тарих ажлаа эхлүүлсэн байна. Ийнхүү алс холын Америк залуус Монголоос САЯ ДОЛЛАРЫН БИЗНЕС өвөртлөөд буцжээ. 

photo

 

 

Сэтгэгдэлүүд
BTs2021-01-28 12:17203.98.77.61
Гоё мэдээлэл тавьдаг шүү.
Гийжээ2021-01-30 16:28103.26.194.165
Гүүд лакк гэе дээ
DR. ADITYA2022-08-04 13:30197.211.58.13
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Reply
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.