2024/12/09
USD ₮
УБ 9°C
Startup
Хөл хорионы үед эрхэлж болох 6 бизнес санаа
Ангар     2020-11-21 17:48     2658

Дэлхий дахинд COVID-19-ийн улмаас олон нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосноор бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Зарим нь ажлын цагаа өөрчлөх хэрэгтэй болж байгаа бол зарим нь цалингаа бууруулах, ажилчдаа халах зэрэг асуудалтай тулгарч байгаа байх. Гэхдээ эдгээр тодорхойгүй цаг үед ч гэсэн боломж бий. Гадуур хөл хорио тогтоосон байгаа энэ үе нь гэрээсээ бизнес эрхлэхэд тохиромжтой үе юм. Хорио цээрийн дэглэмийн энэ үед эхлүүлж болох онлайн бизнесийн зургаан санааг дор жагсаав.

1.Гэрээсээ эхэл: Урьдчилан худалдан авсан болон хэрэглэсэн зүйлсээ худалдаалах

Хорио цээрийн дэглэмийн үед онлайнаар зарж эхлэх боломжтой зүйлийг хайж олоход та хол харах шаардлагагүй! Та өөрийн гэрээс шууд эхлэх боломжтой. Граж, агуулах шүүгээ, шүүгээгээ сайтар ажиглаарай. Магадгүй та хуучирсан хувцас, уншихаа больсон ном,  хэзээ ч ашиглахаар төлөвлөөгүй баярын бэлгээ олж мэдэх юм.

Declutter Your Home - Sell preloved or secondhand items - Carousell Philippines

Юу байж болох вэ?

- Өмсөхөө больсон, эсвэл худалдаж аваад хадгалчихсан байсан хувцас, хэрэгсэл

- Хуучин (гэхдээ унших боломжтой!) номууд

- Хүүхдүүдийн тоглоом, хувцас

- Ашиглагдах боломжтой  цахилгаан хэрэгсэл (жишээлбэл: ухаалаг гар утас, зөөврийн компьютер, камер)

- Ажлын хэрэгсэл, хуучин тавилга

ЗӨВЛӨГӨӨ: Та бараанынхаа зургийг авч, тухайн барааны тухай мэдээллээ тодорхой бичих хэрэгтэй. Бэлдсэн мэдээллээ онлайн групп, зарын сайтад байршуулж, борлуулсан бүтээгдэхүүнээ өөрийн гэрийн ойр орчмын айлуудад хүргэж өгч болох юм

2. Хоббигоо мөнгө болгох 

Хорио цээрийн дэглэм нь таны хүсэл тэмүүллийн төслүүдэд илүү их цаг зарцуулах боломж юм. Энэ нь нэхэх, оёх, зураг зурах гэх мэт ямар ч зүйл байж болно. Илүү их цаг зав гарвал та гэртээ гар урлалаа сайжруулах тал дээр ажиллах боломжтой.

Online business idea - Monetize Your Passion - Sell You Hobby Projects - Carousell Philippines

Сурахад бас нэг хялбар гар урлал бол макрамм юм. Олон тооны YouTube-ийн сургалтын видеонууд танд янз бүрийн зангилаа, нэхэхийг сургаж чадна. Сайтар ур чадвартай болсныхоо дараа та онлайнаар зарах боломжтой.

Calligraphy stickers from Carouseller hannahshop7

Хэрэв та уран бичлэгийн ур чадвар эзэмшсэн бол уран бичлэгээ онлайнд байрлуулж, хувийн дэвтэр, бичгийн хэрэгсэл, наалт зэргийг санал болгож болно! Арьсан урлал нь хорио цээрийн дэглэм сахих үед орох маш сайн хобби юм. Чөлөөт цагаараа арьс шир боловсруулах ур чадвар дээрээ ажилла. Тун удахгүй та ашигтай үнээр зарагдах арьсан түлхүүрийн оосор, хүйн хуудас, картын хэрэглэл хийх боломжтой болно.

3.Хоол хийх: Гэртээ хийсэн хоол, хөнгөн зууш зар

Хүмүүс энэ цаг үед гэртээ байж, хоолоо өөрсдөө хийх нь их болсон гэж та бодож болох юм. Гэхдээ хүн бүр сайн тогооч биш, бас өөр шинэ төрлийн хоол, амттанг идэхийг хүссэн хэвээр байгаа гэдгийг мартаж болохгүй. 

Online business idea - sell home-cooked or baked food and snacks - Carousell Philippines

Хорио цээрийн дэглэмийн үеэр та онлайн  кафе байгуулж, хийсэн амттан, хоолоо захиалгаар нийлүүлж, нэмэлт орлого олж болно. Ядаж л цуйвангийн хэрчсэн гурил, шинэхэн мантуу, шарсан төмс гээд энгийн мэт хэрнээ хүмүүст хэрэгтэй зүйлсийг та гэртээ бэлтгэн нийлүүлэх боломжтой. Гэрийнхээ ойр орчимд, эсвэл хотхон дотроо л хүргэлт хийдэг байхад эхний ээлжинд болно. 

Та гурил, цөцгийн тос, элсэн чихэр гэх мэт жигнэмэгийн нөөцийг удаан хугацаанд хадгалах боломжтой. Хамгийн их борлуулалттай нарийн боов, жигнэмэгийг та онлайнаар зарж борлуулж болохгүй гэж үү. Жишээлбэл, кекс бялуу хэзээ ч моодноос гарахгүй юм шиг санагддаг, тэмдэглэлт баяр тохиогоогүй ч гэсэн хүмүүс амттанаас татгалздаггүй шүү дээ.

4. Төлбөртэйгээр дэлгүүр хэсэгч болоорой

Хачирхалтай сонсогдож байна уу? Хэдийгээр одоо цагт дэлгүүрүүд онлайн салбарууд нээж, хүссэн зүйлээ захиалахад нь хүргээд өгдөг болсон ч энэ үйлчилгээ нь Монголд төдийлөн түгээмэл болж чадаагүй байна. Энэ үед та байрныхаа, орцныхоо ахмад настай хүмүүс, бага насны хүүхэдтэй гээд гэрээсээ өөрөө гарах боломжгүй, мөн дэлгүүрээс их хэмжээний, овор ихтэй зүйл худалдан аваад гэр хүртлээ зөөгөөд явах боломжгүй хүмүүсийн өмнөөс дэлгүүр орж өгөх үйлчилгээг эхлүүлж болно. 

Online business idea - be a personal shopper or offer pasabuy services - Carousell Philippines

Энэ ажлыг эхлүүлэхэд тун амархан:

  • Ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмд тохирох хувцас хэрэглэлтэй болох
  • Өөрийн нутаг дэвсгэрт хорио цээрийн талаархи удирдамжийг болон хүргэх газар нутгаа мэддэг байх.
  • Худалдан авах зүйлсийн захиалгыг болбол цахим хэлбэрээр авах 
  • Мэдээж дэлгүүрт орсон хойно жагсаалтын дагуу худалдан авалт хийх үедээ захьсан зүйлс байхгүй бол хэрэглэгчтэйгээ видео дуудлага хийн, дэлгүүрт байгаа зүйлээс сонгох боломж олгох

Ингээд бодохоор ямар ч эхлэлтийн хөрөнгө оруулалт шаардлагагүй эхлүүлж болох, бас бусдад хэрэгтэй үйлчилгээ биш гэж үү?

5. Борлуулагч болох 

Хорио цээрийн дэглэмийн үед хийж болох өөр нэг бизнес бол тодорхой нэг брендийн бүтэгэдэхүүнийг жижиглэн худалдаалах юм. Энэ нь хэдийгээр цоо шинэ бизнесийн төрөл биш болов ч одоо цагт хүн гэрээсээ ч үүнийг хийх боломжтой учраас та бас эхлүүлээд үзэхэд буруудахгүй. Дэлхийн брендүүд онлайнаар захиалга авч, хүргэлт, шуудангийн салбар сайн хөгжсөн байгаа учраас та тэдгээрийн албан ёсны борлуулагч болох бүрэн боломжтой юм. 

Шаардлагатай зүйлсийг бөөнөөр нь худалдаж аваад дараа нь жижиглэнгийн үнээр онлайнаар зарж эхэл. Жишээлбэл:

Савласан хүнсний бүтээгдэхүүн

Материалыг цэвэрлэх эсвэл ариутгах бодис

Шинэ бүтээгдэхүүн

Аливаа нэг үйлдвэрлэлд шаардлагатай туслах материал

Гоо сайхны бүтээгдэхүүн г.м

Сошиал платформ дээр өөрийн онлайн дэлгүүрийг нээж, сайн чанартай, зураг мэдээлэл бүхий сурталчилгааг бэлтгэн оруулж, барааг сонирхож байгаа хүмүүстэй холбогдон онлайн зөвлөгөө мэдээлэл өгч, захиалгаа авч, хэлсэн цаг хугацаандаа хүргэлтээ хийгээд явахад үүн шиг хэрэгтэй зах зээл одоо үгүй. 

ЗӨВЛӨГӨӨ: Зөвхөн нэг нийлүүлэгчтэй зууралдаад хэрэггүй. Худалдан авалт хийж, танд хамгийн сайн үнээр худалдаж авах үнийг хайж болно. Хамгийн чухал нь шударга байгаарай!

6.Өөрийн ур чадвараа худалдах 

Online business idea - Offer guitar lessons as an online - Carousell Philippines

Онлайн заавар, судалгааны үйлчилгээ бол ур чадвар дээр суурилсан хамгийн хурдан хугацаанд хийгддэг хоёр онлайн ажлын байр.

Онлайн багшийн хувьд та хүмүүст гитарыг онлайнаар (эсвэл ямар нэгэн хөгжмийн зэмсэг) тоглох, эсвэл Англиар (ямар ч хэлээр) ярихыг заахыг санал болгож болно. Хэрэв танд итгэмжлэл байгаа бол Математик, Байгалийн ухааны хичээлийг гэрээсээ санал болгож болно. Мөн судлаач эсвэл контент зохиогч байх тал дээр хүчээ сорьж үзээрэй.

ЗӨВЛӨГӨӨ: Онлайнаар хичээл заах, бичих үйлчилгээгээ санал болгохдоо холбогдох ур чадвар, хэлний чадвар, өмнөх туршлагаа тодорхойлолтондоо заавал оруулаарай.

Танд амжилт хүсье!

 

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.