2026/05/25
USD ₮
УБ 21°C
Бизнес
“UNIQLO” бол FAST FASHION биш
Б.Энхрийшагай     2020-11-25 17:11     1183

UNIQLO” бол FAST FASHION биш

Одоогоос 10 жилийн өмнө Японоос өөр улсад “Uniqlo” брэндийг мэддэг хүнгүй байлаа. Харин өнөөдөр энэ нэрийг сонссон ямар ч улсын иргэн чанартай, боломжийн үнэтэй, дээр нь загварлаг хувцасны брэнд гэдгийг нь шууд л санана. Тэгвэл аравхан жилийн дотор “Uniqlo” хэрхэн дэлхий дахинд танигдаж чадсан юм бол?

UNIQLO to kick off India journey with three stores from October | Business  News,The Indian Express

“Uniqlo" брэндийн амжилт нь үйл ажиллагаандаа тасралтгүйгээр инноваци нэвтрүүлдэг байдал, компанийн дотоод соёл, мөн үүсгэн байгуулагч Тадаши Янайн боловсруулсан “Uniqlo” компанийн менежментийн 23 дүрэмтэй холбоотой юм.

Change Or Die: 9 Keys To Success From Uniqlo's CEO Tadashi Yanai

Uniqlo брэндийн түүх

Тэртээ 1972 онд Тадаши Янай эцгээсээ эрчүүдийн хувцасны 22 дэлгүүртэй сүлжээг өвлөж авчээ. Үүнээс 12 жилийн дараа буюу 1984 онд тэрээр тус компанийн Ерөнхийлөгч болмогцоо, “Тадаши Unique Clothing Warehouse” нэртэй дэлгүүр нээж, нэрийг нь хожим нь “Uniqlo” болгож товчилсон байна.

Аялалд мөнгө зарцуул

Тадаши компанийнхаа ерөнхийлөгч болмогцоо Европ, АНУ-аар аялаж, “Benetton”,  “Gap” зэрэг хувцасны жижиглэн худалдааны том дэлгүүрүүдтэй танилцаад, Японы хувцасны брэндүүдэд томоохон зах зээлийн боломж байгааг өөртөө нээжээ.

Том хөдөл

“Uniqlo”-оос өмнө Японд хувцасны дэлгүүрүүд жижиг зай талбайтай байсан бол 1998 онд Токио хотын төвд гурван давхар өндөр “Uniqlo” дэлгүүр нээгдэж, дээрх тогтсон байдлыг өөрчилжээ. “Өндөр” дэлгүүрээрээ олны анхаарлыг татаж чадсан “Uniqlo” тун удалгүй дулаахан, чанартай fleece материалтай хүрмээрээ олонд танигдсан байна. Тус брэндийг хүмүүс өмнө нь хямдхан, чанар тааруу гэж боддог байсан бол энэ мөчөөс боломжийн үнэтэй ч, өндөр чанартай гэж “тоодог” болсон юм.

Өвөрмөц стратеги баримтал

“Uniqlo”  нь дэлхий дахиныг энгийн сайхан буюу “casua”l хувцаслахад уриалж буй Япон компани юм. Тус компанийн бизнесийн стратеги нь “загварын чиг хандлагыг үл хэрэгсэх” бөгөөд “fast fashion” хөөдөггүйгээрээ бусад өрсөлдөгчдөөсөө ялгардаг. Энгийн загвартай, хүн өмсөх хэрэгцээ заавал гардаг, бусдаас ялгаатай, бие даасан хүн байхад нь туслах, бүх нас, хүйс, үндэстний хүн өмсөхөд тохиромжтой хувцас үйлдвэрлэх нь тэдний гол зорилго ажээ.

Инновацилаг бай

Үүсгэн байгуулагч Тадаши Янай “Манайх загварын биш технологийн компани” гэж хэлэх дуртай. Эдний нэрийн хуудас болсон инновацийн нэг нь “HeatTech” буюу хүний биеийн чийгийг дулаан болгож хувиргаад, даавуун дахь “агаартай халаас”-нд хуримтлуулж, дулаан хадгалдаг технологи юм. Гэхдээ “HeatTech” технологиор хийсэн хувцас нь санаснаас хамаагүй нимгэн, өмсөхөд биед эвтэйхэн учраас дулаан хувцас зузаан байх ёстой гэсэн ойлголтыг халжээ.

Компанийн соёл, хэтийг харсан удирдагчаараа ялгар

“Харвардын бизнес тойм” менежментийн сэтгүүл 2018 онд “Uniqlo”-ийн захирлыг дэлхийн шилдэг CEO-нуудын нэгээр нэрлэжээ. Учир нь тэрээр 2000 оноос хойш хөрөнгө оруулагчиддаа 700 хувийн хөрөнгө оруулалтын ашиг олгож, компанийнхаа зах зээлийн үнэлгээг 39 тэрбум ам.долларт хүргэж чадсан юм. Сүүлийн 35 жилд тэрээр багийн ажиллагаа, инноваци, хэрэглэгчийн санал сэтгэгдлийг эрхэм болгож, нэгдүгээрт тавьдаг, компанийн соёлыг бий болгосон байна. Үүгээр ч зогсохгүй тус компани Токио хотод өөрийн нэрэмжит их сургуулийг барьж байгаа бөгөөд жил бүр тус компанийн 1500 менежерийг эндээ сургах юм байна.

UNIQLO Store Manager Candidate Program – University of Copenhagen

Харилцаа, сурталчилгаандаа санаа тавих нь

Цахим эрин эхлэх хүртэл “Uniqlo” зурагт самбар, телевизийн сурталчилгааг л түлхүү ашигладаг байсан ч цаг үеэ мэдэрч, хамгийн анх дижитал маркетингийн компанит ажлаа амжилттай хэрэгжүүлсэн юм. Эндээс тус компани ямар хурдан суралцах, дасан зохицох чадвартайг нь харж болно. Тус компанийн “Uniqlock” дижитал компанит ажил 2007 онд үнэмлэхүй амжилт гаргаж байсан бол, 2019 онд #UTPlayYourWorld нэртэй олон улсыг хамарсан компанит ажлыг TikTok-той хамтран хэрэгжүүлжээ.

Өнөөдөр “Uniqlo” компани нь Ази, Европ, АНУ бүсэд нийт 21 оронд 2,000 хол давсан дэлгүүртэй болж өргөжсөн байна. Мөн “Forbes” сэтгүүл тус брэндийг 8.6 тэрбум ам.долларын үнэ цэнтэй хэмээн зарлаж, Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндийн 84-рт жагсаажээ.

UNIQLO | LinkedIn

 

Мэдээллийн эх сурвалж

https://martinroll.com/resources/articles/strategy/uniqlo-the-strategy-behind-the-global-japanese-fast-fashion-retail-brand/

 

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.