2026/05/25
USD ₮
УБ 21°C
Бизнес
Цар тахлын үеэр ч ашгаа нэмэгдүүлэх боломжтой
Б.Энхрийшагай     2020-11-27 14:06     518

Цар тахлын үеэр ч ашгаа нэмэгдүүлэх боломжтой

АНУ-д цар тахлын улмаас хэдэн арван мянга биш, харин хэдэн арван сая ЖДҮ, бизнесүүд өртжээ.

Тэдгээрийн нэг нь Индиана мужийн, гоёл чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Moriarty's Gem Art” компани юм. Тус компани нь 7 ажилтантай гэр бүлийн компани бөгөөд цар тахлаас улбаалан энэ оны 3-р сард хаагджээ.

Moriarty's Gem Art Custom Jewelry & Diamond Engagement Rings - YouTube

1975 онд байгуулагдсан компанийг Стив, Нэнси Мориарти нар үүсгэн байгуулсан бол ууган хүү Жефф маркетингаа хариуцдаг байв. Тэрээр “хаалгаа барихдаа л бид бизнесээ үргэлжлүүлж, үйлчлүүлэгчидтэйгээ холбоотой байхын тулд тэс өөр стратеги хэрэгтэйг ухаарсан” гэжээ. Мөн “Бид дахин нээгдэх өдрийг хүлээгээд суух биш борлуулалт хийхийн тулд бүхнийг хийсэн” гэв. Хичнээн хичээсэн ч маш олон бизнесүүд цар тахлын үед дампуурсан. Харин “амьд үлдсэн” бусад нь инноваци технологийг ашиглан орлогоо бүрдүүлж, шинэ боломжуудыг атгажээ.

Тус компанийн хувьд үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн инноваци нь “Youtube livestream” байв. Хаалгаа барьснаас хойш хоёр долоо хоног сул зогссоныхоо дараа тэд, үйлчлүүлэгч хэрэглэгчдээ цар тахлын дараа зорьж ирэхийг нь идэвхгүйгээр хүлээгээд суух биш, харин тэдэнтэй интернэтээр шууд холбогдохоор шийжээ. Ганцхан Youyube- ээр лайв хийгээд зогсохгүй өөрийнхөө цахим хуудсанд байршуулж, харилцагчид руугаа имэйл илгээж, сошиал медиагаар ч сурталчилгаагаа явуулав.

Moriarty's Gem Art was live. - Moriarty's Gem Art

“Moriarty's Gem Art” компаниас хоёр долоо хоногт нэг удаа буюу лхагва гарагт хэрэглэгчиддэ зориулан шууд дамжуулалт хийдэг байлаа. Хоёр цагийн турш үнэт чулуу засах шууд дамжуулалтыг нэг удаад 1,000 хүн үздэг болсон байна. Үнэт эдлэлүүдээ онлайнаар худалдаалахын зэрэгцээ, шоуныхаа үеэр компанийн сейфэнд байгаа бусад үнэт чулуугаа танилцуулж, чулууны төрөл бүрийн талаар мэдээлэл, мэдлэг олгодог байна. 

Жефф Мориарти “шууд дамжуулалтаар хэрэглэгчидтэйгээ холбоотой байхаас гадна их хэмжээний борлуулалт хийж чадсан” гэжээ. Тухайлахад 7-р сарын 8-нд хийсэн шууд дамжуулалтын үеэр “Moriarty Gem Art” компани 12 мянган ам.долларын борлуулалт хийсэн байна. Бас нэг шоуны үеэр засч янзалсан Танзанит чулуун эдлэлийг Сингапурын худалдан авагч 20 мянган ам.доллараар авчээ. Тэрээр “цар тахлын үеэр ч хүмүүс сүй тавьж, гэрлэж амьдрал үргэлжилдэг. Ийм учраас хэрэглэгчдээ биднийг олж ирэхийг хүлээх биш, өөрсдөө тэдэнд харагдах нь илүү үр дүнтэй” юм хэмээн хэлсэн байна.  

Цар тахлын үед ч бидэнд асар их боломж байдаг. Гагцхүү түүнийг олж харан, зөвөөр ашиглах нь л чухал ажээ.

 

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.