2026/05/25
USD ₮
УБ 21°C
Бизнес
МЕРСЕДЕС-БЕНЗИЙН БРЭНДИНГИЙН НУУЦ
Б.Энхрийшагай     2020-11-17 10:00     561

Мерседес-Бензийг хамгийн товчоор Германы Штуттгарт хотод төвтэй, автомашин үйлдвэрлэгч гэж танилцуулдаг.

Төдийгөөс өдийг хүртэл дэлхий дахинд үүсэн байгуулагдсан автомашин үйлдвэрлэгчдээс өнөөг хүртэл зэрэг зиндаагаараа төгс ялгарч байгаа тус компани 1926 онд байгуулагдаж, 100 жилийн ойгоо шүргэж байна. Мерседесийнхэн өнөөдөр зөвхөн суудлын автомашин бус тансаг зэрэглэлийн автобус, ачааны тэрэг ч үйлдвэрлэдэг. 

Тус компани эдийн засгийн хямралын он жилүүдэд хүртэл, худалдаа борлуулалтын дээд амжилт тогтоож, энэ эрчээ огт алдаж байгаагүй түүхтэй. Үүний тулд Мерседес-Бенз компани “тансаг” гэсэн статусаа хадгалахын тулд олон тактик туршиж, хэрэгжүүлж ирсэн юм.Олон жилийн түүхтэй энэхүү ажлаас нь бид дараах гурван чухал зүйслийг суралцаж, ажил бизнестээ ашиглах боломжтой. 

ХОЁРДУГААР БАЙРТ ОРОХЫГ ҮЛ ХҮЛЦЭХ 

Мерседес-Бенз компанийн уриа үгийг герман хэлнээс орчуулбал “хамгийн шилдэг нь эсвэл юу ч биш”. Ийм уриатай учир тус компани бүтээгдэхүүнээ чанартай байлгахын тулд бусдаас илүүтэй хичээж иржээ. Тухайлахад машин болгоныг найман удаа давхарлаж буддаг бөгөөд тус компанийн үйлдвэрээс гарсан машин нэг бүр урт хугацааны эдэлгээ даахаар бүтээгджээ. 

Нэг жишээ татахад Грек улсын иргэн, таксины жолооч Gregorios Sachinidis гэх хүн 1976 оны Мерседес-Бенз машинаа 2.8 сая миль буюу 4,500,000 км зам туулсан дээд амжилтыг эзэмшдэг байна. 

 

ОРЧИН ҮЕИЙН МАРКЕТИНГИЙН ШИНЭ АРГУУДЫГ ӨӨРТ АШИГТАЙГААР АШИГЛАХ

Мерседес бүтээгдэхүүнийхээ чанарт найдаж, гараа хумхиад суусан гэвэл үгүй юм. Тус брэнд хэрэглэгчдийн дуртай брэнд байх, хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй байхын тулд үнэхээр шаргуу ажиллаж иржээ. Үүний нууц нь бүтээгдэхүүнийхээ онцлогийг харуулсан үнэхээр сайн чанартай, сонирхолтой контент бүтээдэг байна. Үнэхээр л шейрлэж, бусадтай хуваалцахгүй байхын аргагүй энэ сонирхолтой сурталчилгаа агуулсан контентын Мерседесийн хэрэглэгчид сайн дураараа түгээдэг байна.

ХЭРЭГЛЭГЧДЭД ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ БОЛ МАРКЕТИНГИЙН ШИНЭ САНАА

Мерседес-Бензийн гүйцэтгэх захиралаар 9 жил ажилласан Стив Каннон нэгэн веб семинарын үеэр хэрэглэгчдийнхээ туршлага, бүтээгдэхүүн хэрэглээд тэдэнд үлдсэн сэтгэгдлийг сайн сонсож, үүнийг зөв зүйтэй ашиглахын чухлыг онцолжээ.

Мөн бизнесээ “агууд дэвшүүлж”, хэрэглэгчдийнхээ хүлээлтийг давуулан биелүүлэхэд хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй, ажилдаа өөрийгөө зориулсан лидер шаардлагатайг нэмж хэлжээ. Үүний адилаар ажилдаа дуртай ажиллах хүчингүйгээр таны брэнд хэрэглэгчдийнхээ хүссэн бүтээгдэхүүнийг хүргэх боломжгүй юм. Ажилдаа дуртай, ажиллах хүсэл эрмэлзлэлтэй ажиллах хүчнийг бий болгоход байгууллагын соёл чухал нөлөөтэй. Мерседес компани дотоод соёлоо сайжруулахад анхаарснаар ажилтнууд нь урам зоригтой болж, брэнддээ бүрэн хүчин чадлаараа хүчин зүтгэх болжээ.

Дэлхийн алдартай Мерседес брэндийн хэрэглэгч, үйлчлүүлэгчид хэт өндөр шаардлагатай байх нь мэдээжийн хэрэг. Тэгвэл энэ түвшний хэрэглэгчдийн санаанд нийцсэн үйлчилгээг зөвхөн ажлынхаа төлөө амьдарч, брэндээрээ амьсгалдаг ажилтнууд л бүтээж, санал болгож чаддаг байна. 

 

 

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.