
MYCREDIT MN – ХЭТЭВЧЭЭ ЦЭНЭГЛЭ
Орчин цагийн хүмүүс завгүй хэмнэлд, олон ажлыг нэг дор амжуулж, өдөр тумын амьдралд тулгардаг асуудлуудаа хялбараар шийдэх технологийн боломжийг үргэлж эрэлхийлсээр байна. Үүнийг дагаад ухаалаг утсанд суурилсан аппликейшны хэрэглээ өсөн нэмэгдэж, гэртээ, ажил дээрээ байхдаа, хаанаас ч өөрт хэрэгцээтэй бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг “хэрэглэгч”-д олгосоор байгаа юм.
Санхүүгийн салбарт финтек хурдацтай хөгжиж, санхүүгийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжийг банк, санхүүгийн байгууллагууд харилцагчдадаа хүргэсээр байна. Гар утсанд суурилсан санхүүгийн үйлчилгээний апп дунд хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь зээлийн апп-ууд байгаа бөгөөд LendMN, Pocket, Zeely, MyCredit MN, Simple зэрэг апп-уудыг дурьдаж болно.
Энэ удаад бид MyCredit MN зээлийн апп-ыг онцлон танилцуулж байна.

MYCREDIT MN ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ?
- Энэ бол эрэгцээтэй үедээ хэтэвчээ цэнэглэж, санхүүгийн асуудлаа цаг алдалгүй шийдэх боломжийг хэрэглэгчдээ олгох зээлийн аппликейшн юм -
Аппликейшнд бүртгүүлснээр
10 хүрэхгүй минутын хугацаанд апп-д бүртгүүлсэн хэрэглэгчийн хувийн болон санхүүгийн мэдээлэлд үндэслэн хиймэл оюун ухаан зээлийн эрхийн тооцооллыг хийдэг байна. Зээлийн эрхийн хэмжээ тооцоологдож, гэрээ байгуулах шалгуурыг хангавал нэг л удаа гэрээ байгуулаад, 24/7 хүссэн үедээ хэрэгцээтэй мөнгөөр хэтэвчээ цэнэглэж, цаг заваа хэмнэх болно.
Цөөн үгээр тодорхойлбол
Зээлийн эрхийн хэмжээнд хэдэн ч удаа зээл авч болдог, мөн зээлээ төлөөд ахин зээл авах боломжтой учраас хэрэглэгчийн санхүүгийн асуудлыг цаг алдалгүй шийднэ. MyCredit MN-ийн хувьд бүх насны хэрэглэгч ашиглахад хялбар, ойлгомжтой байхыг зорьсон учраас “Апп сайн ашиглаж мэдэхгүй” гэдэг хэрэглэгчид санаа зовох зүйлгүй, маш энгийн, ойлгомжтой юм.
Урамшуулал, урамшуулал
Хариуцлагатай хэрэглэгч зээлийн төлөлт бүртээ урамшууллын оноо авч, цуглуулсан оноогоо ашиглан зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлж, шимтгэлээ бууруулдаг. Ингэснээр анх тооцоологдсон зээлийн эрхийн хэмжээг 10-н түвшинд нэмэгдүүлж байгаа юм. MyCredit MN-ийн хувьд хүүгүй, харин зээлийг ашигласан хугацааны шимтгэлийг хэрэглэгчээсээ авдаг байна. Мэдээж “идэвхтэй”, “хариуцлагатай”, “сахилга баттай” хэрэглэгчдэдээ зориулсан урамшууллыг байнга үзүүлдэг.
ХЭМНЭСЭН ЦАГАА ӨӨРТӨӨ ЗАРЦУУЛ
Барьцаа хөрөнгө шаардахгүй, олон бичиг баримт бүрдүүлэхгүй, цаашлаад зээлийн эдийн засагчид асуудлаа тоочихгүй - зөвхөн ухаалаг гар утас, датагаа ашиглаад MyCredit MN-д “хэрэглэгчээр бүртгүүлээд” зээлийн эрхээ шалгана. Байгаа газраасаа, хэрэгцээтэй үедээ хэтэвчээ цэнэглэхэд бидний алтан цаг төдий чинээгээр хэмнэгддэг болно оо гэсэн үг. Харин хэмнэсэн цагаа юунд зарцуулах нь хэрэглэгч Таны мэдэх хэрэг.
USD ₮
УБ 21°C





