2026/05/13
USD ₮
УБ 7°C
Ярилцлага
Ж.Ширхяравгаа: “Модоор хийж болох бүгдийг урлаж байна”
Д.Цацрал     2021-03-10 16:46     1100

Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу, намайг Жамбачүлтэм овогтой Ширхяравгаа гэдэг. Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат. Гагнуурчин мэрэгжилтэй, 4-р зэрэглэлтэй, жирийн нэг хувиараа хөдөлмөр эрхлэгч.  

Та өөрийн эрхэлдэг бизнесийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

Би өөрөө бүрэн бус дунд боловсролтой. Өөрийн гарын дүй, ур авъяасаараа хөдөлмөр эрхэлж байна. Анх 2003 оноос мужаан сийлбэрийн ажил хийж эхэлж байлаа. Модоор хийж болох бүхнийг л урлаж байна даа. Сийлбэртэй модон тавилгууд, бэлэг дурсгалын сувинер гээд олон янзын бүтээл хийдэг. Бас өнгөрсөн зун нутагтаа өөрийн гараар төмрөөр зангидан суварга босгосон.

photo

photo

Модоор урлах анхны санаа хаанаас гарсан бэ?

Би ер нь багаасаа л гарын дүйтэй хүүхэд байсан. Малын бэлчээр дээр хонь хургаа хариулаад явж байхдаа л модоор янз бүрийн амьтны дүрс сийлэх гэж оролддог байлаа. Нилээн оролдсоны эцэст улам дөртэй болж сийлбэрүүдээ жуулчдад зарж эхлэж байв. Хамгийн анхны сийлбэр бүтээл болох азарга, унагтай гүүг минь Америкийн нэг жуулчин 15 доллароор худалдаж авч билээ. Тэгээд л түүнээсээ урам ороод, болмоор юм байна гэж шийдэн, сийлбэрийн ажлаа тууштай хийж эхэлсэн дээ.

photo

Өнөөг хүртэлх хугацаанд ямар бэрхшээл, асуудлуудтай тулгарч байв?

Нэг л том асуудал бий. Цахилгаан багаж хэрэгслийн дутмаг байдал, мөн мэдээж санхүүгийн хүндрэл л юм даа. Гэхдээ хийж бүтээж суугаа болохоор цаашид тулгарч байгаа асуудлуудаа бага багаар ч болов шийдээд явж болно л гэж боддог.

Чухам юунаас урам зориг авч ургашилдаг вэ?

Заримдаа өөрийн гараар урласан бүтээлээ хараад “үүнийг би хийчихлээ гэж үү” гэж өөртөө эргэлзэх ч үе бий /инээв/ Хийсэн бүтээсэн бүх л зүйлээсээ урам авч, илүү ихийг санаачилж хийе гэж хичээдэг юм. Бүтээлийг минь аваад сэтгэл хангалуун байгаа хэрэглэгч, захиалагчдынхаа урмын үгээр урагшилж байна даа.

photo

Ижил төрлийн бүтээгдэхүүнээс танай ялгарах гол давуу тал юу бол?

Хамгийн чухал нь бүх бүтээлээ гараар урлаж байгаа минь юм болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл гараараа модноос ухаж сийлж хийдэг нь дахин давтагдашүй, мөн ур дүй, авъяас, сэтгэлээ бүрэн шингээн хийж байгаагаараа онцлогтой юм.

Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

Мөрөөдөж яваа зүйл бол маш их байна. Хийж байгаа бүтээл бүхнээ улам сайжруулах, шинийг сэтгэж, илүү олон хүнд хүртээх гээд дурьдах юм бол их бий. Харин, хамгийн том зорилго маань нэг сайхан том сийлбэрийн цехтэй болоод, олон шавьтай болох, дахин давтагдахгүй бүтээл хийх юмсан гэсэн л бодол байна.

photo

Танд баярлалаа, амжилт хүсье

Сэтгэгдэлүүд
Юмчинсүрэн2021-03-10 22:34103.26.193.47
Ваав ах минь ийм мундаг бахархаж бахдмаар хүн шүү❤❤❤
Тосонцэнгэл2022-03-29 14:5466.181.191.96
Амжилт хүсэе
Бямбажав2022-03-29 14:59192.82.67.77
Супер хайртай ахдаа амжилт хүсье
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.