Цар тахлаас үүдэлтэйгээр залуу мэргэжилтнүүд төрсөн нутагтаа буцан ирж байгаа нь тавилгатай, богино хугацааны түрээсийн орон сууцны эрэлтийг зах зээлд өсгөжээ. Үүнээс улбаалаад үл хөдлөх салбарын стартап компаниудын бүлэг, алсын зайнаас ажиллангаа, ашиг олох зорилт тавьсан байна. Нью-Йорк, Сан Франциско зэрэг хотуудад томоохон корпорациудын оффис хаагдсан тул, залуухан мэргэжилтнүүд илүү хямд түрээстэй, дулаахан газрууд руу амьдрахаар нүүж байгаа юм. Гэсэн ч хөдөө тийш нүүсэн залуусын олонх нь бизнесүүд нээгдмэгц буцах төлөвлөгөөтэй байгаа тул байрлах орон сууцны асуудал урган гарчээ. Залуус нэг бол орон гэр худалдаж авах, эсвэл урт хугацаатай орон сууцны зээлэнд хамрагдах сонголттой тулгарч байна нөхцөл байдал нь богино хугацааны түрээсээр, тавилгатай орон сууцанд орох эрэлтийг нэмэгдүүлж байгаа тул үл хөдлөхийн салбарын стартапуудын дийлэнх нь энэ эрэлтийг хангах нь ухаалаг гэж бодсон байна.
Үүссэн нөхцөл байдал нь богино хугацааны түрээсээр, тавилгатай орон сууцанд орох эрэлтийг нэмэгдүүлж байгаа тул үл хөдлөхийн салбарын стартапуудын дийлэнх нь энэ эрэлтийг хангах нь ухаалаг гэж бодсон юм. Эдгээрийн нэг нь Landing компани бөгөөд АНУ даяар тавилгатай орон сууцны түрээсийн үйлчилгээний сүлжээг үүсгэжээ. 2019 онд Бирмингем хотод үүсгэн байгуулагдаж, өдгөө Сан Франциско -д төвтэй тус компани 2020 онд Америкийн 30 хотод үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөсөн байжээ. Харин цар тахлаас улбаалан энэ тоо 75 хот болж нэмэгдсэн нь эрэлт, нийлүүлэлтийн хуулиас үүдэлтэй хэмээн компанийн CEO Билл Смит хэлжээ. “Ковидын улмаас 2030 он хүртэл буюу 10 жилийн туршид бий болно гэж таамаглаж байсан өөрчлөлтийг ганцхан жилд авч ирлээ” гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Оффисын ширээнүүдийг шилэн хаалтаар тусгаарлах, гэх мэт цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга түр зуурынх байх магадлалтай. Ковид орчин цагийн оффисуудыг бүр мөсөн өөрчилсөн. Архитектур, үл хөдлөх салбарын мэргэжилтнүүд ажил, амьдрал хэрхэн жигдрэх, оффисууд буюу албан конторууд ирээдүйд ямар байх талаар өөр өөрсдийн таамаглалаа дэвшүүлж эхэлжээ. Мөн л Сан Франциско -д төвтэй Sonder компанийн жишээ байна. Тус компани бүрэн тавилгатай орон сууцыг тус хотод богино хугацаатай ирж байгаа жуулчид, томилолтоор ирж буй бизнес эрхлэгчдэд зориулан түрээсэлдэг байна. Тэд цар тахлын нөлөөгөөр 1-2 хоногоор түрээсэлдэг байсан орон сууцнуудаа илүү урт хугацаанд түрээслүүлэх болсон гэжээ. CEO Францис Давидсон "Цар тахал эхэлснээс хойш гуравхан сарын хугацаанд түрээсийн орлогын 60 гаруй хувь нь 14 хоногоос урт хугацааны түрээслэгчдээс ирдэг болсон" гэжээ.
Зөвхөн бизнесийн байгууллагуудад үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Zeus Living гэх стартапын бизнес ч бас өөрчлөгджээ. CEO Кулвир Таггар хэлэхдээ “Компаниуд албан томилолт олгох, ажилтнуудаа өөр газарт байршуулахаа больсон тул үйл ажиллагаа нь түр хугацаанд уналтад орсон” гэлээ. Гэхдээ тус компани зөвхөн томоохон компанийн ажилтнуудад биш хувь хүмүүст байраа түрээслүүлдэг болсноор асуудлаас гарчээ. Одоогоор тус компанийн үйлчлүүлэгчдийн 25 хувь нь гэрээсээ буюу тэдний орон сууцыг түрээслэн ажиллаж байгаа хүмүүсээс бүрдэх болсон байна. Цар тахлаас өмнө хүмүүс гэрээсээ ажиллахын тулд үл хөдлөх түрээсэлнэ гэсэн ойлголт байхгүй байжээ. Тус компанийн бизнес загвар нь гэвэл хэрэглэгчид нь нэг жилийн гишүүнчлэлийн төлбөрөө төлөөд хүссэн хотдоо бүрэн тавилгатай орон сууц түрээслэх эрхтэй болдог байна. Ингэхдээ орон сууц түрээслэх хамгийн бага хугацаа 30-60 хоног байх бөгөөд гэрээгээ дуусгахаас нэг сарын өмнө компанид энэ тухайгаа мэдээлэх үүргийг хүлээдэг юм. Тус компани нь коллежийн боловсролтой, залуухан мэргэжилтнүүдийн дунд ихээхэн алдартай. Энэ насны мэргэжилтэй залуус зөвхөн нэг газартаа “хадагдахыг” хүсдэггүй онцлогтой гэнэ. Цар тахал эхэлсэн даруйд залуус Нью-Йорк, Сан Франциско зэрэг том хотуудаас жижиг, дулаан хотууд руу нүүж эхэлсэн байна.