2025/11/10
USD ₮
УБ 9°C
Мэдээ
Байшинд амьдардаг 3,614 айлын дулаалга, хийн түлш зэрэгт нийслэлээс ₮40 орчим тэрбумыг зарцуулна
2025-10-07 12:27     55

Улаанбаатар хотын Гандан, Телевиз, Баянхошуу орчмын буюу Чингэлтэй дүүргийн 10, 11, 13 дугаар хороо, Баянгол дүүргийн 11, 16 дугаар хорооны 5,000 өрхийг хийн халаагуурт шилжүүлэхээр гэр, байшин сууцны дулаалгын ажлыг өрнүүлж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын эхээр холболтыг хийнэ гэж нийслэл, дүүргийн удирдлагууд хэлж буй.

Харин тухайн бүсийн байшин сууцанд амьдардаг айлуудын гаднах фасад, дээврийн хөндийн дулаалгын зардлыг нийслэлээс, гаднах фасадын өнгөлгөө, гонх, шал, цонхны дулаалгыг иргэд өөрсдийн хөрөнгөөр хийх зохицуулалттай байна. Хийн түлшинд шилжих айл өрхийн байшинг дулаалахад татвар төлөгчдийн мөнгө буюу нийслэлийн төсвөөс хэчнээн төгрөг зарцуулж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

Тэгвэл нийслэлээс хэчнээн төгрөгийг энэхүү дулаалгад зарцуулж байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Байшин сууцны дулаалга, хийн түлшний шугам сүлжээний холболтын систем, баллон цэнэглэх 22 цэг байгуулах зэрэгт 40 орчим тэрбум төгрөгийг зарцуулах төсөвтэй. Хийн түлшинд шилжүүлэх 5,000 айлаас 1,386 нь монгол гэрт, байшин сууцанд 3,614 айл амьдарч байна.

ОХУ-аас LPG буюу шингэрүүлсэн хийн түлшийг импортолдог Дашваанжил, Горгаз, Юнигаз компаниас эдгээр айлын хийн түлшийг хангах юм. Энэ жилийн хувьд хийн түлш импортолдог компаниудын хүчин чадалд тулгуурлаж 5,000 айлыг хийн түлшинд шилжүүлж байгаа юм.

Ирэх жил хийн түлшийг их хэмжээгээр хадгалах байгууламж барих хөрөнгийг төсөвт тусгаж, 50,000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ. 

Монгол гэрт амьдарч байгаа айлд суурилуулсан хийн түлшний нэг баллонд 10, байшин сууцанд амьдардаг айлынх 15 литрийн багтаамжтай, нэг литрийг нь 2,500 төгрөгөөр худалдана.

Дараа жилээс ОХУ-аас татах хийн түлшний хэмжээ нэмэгдэхээр литрийг 1,800 төгрөгөөр борлуулна гэж тооцоолж байгаа" гэлээ.

Харин монгол гэрт амьдардаг айлуудын дулаалгыг нийслэл, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Сэтгэгдэлүүд
MARA2025-10-20 10:04197.211.63.5
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
DR. ADITY2025-10-24 23:56102.89.83.30
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.