Үүлэн технологид суурилсан, дэлхийн хаанаас ч интернэтээр дамжуулан, компьютер, ухаалаг гар утсаар өөрийн зочид буудал, амралтын газрын захиалгыг удирдах, хянах боломжтой шинэ цагийн iHotel PMS системийг “Айхотел” ХХК байгуулаад аль хэдийнэ 7 жилийг үдээд байна.
Тэд анх байгуулагдахдаа зочид буудлуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, тэдний борлуулалтыг нэмэгдүүлж өгдөг консалтинг компани байв. Тун удалгүй зочид буудлуудын гол асуудал нь борлуулалтаа нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж чадахаа мэддэггүйд оршиж байгааг анзааран энэ чиглэл рүү анхаарлаа хандуулан ажиллаж эхэлжээ. Ингээд зочид буудлуудын гадна захиалгын системийг хөгжүүлэх болов. 2014 онд Монголоос цөөхөн хэдэн зочид буудал тэдэнтэй хамтран ажиллаж, гадны захиалгчдыг хүлээн авах боломжоо нэмэгдүүлж байлаа. Тухайн үед уламжлалт захиалгын арга буюу утсаар холбогдох, жуулчны компаниар дамжуулах арга л хэрэглэгдэж байсан бөгөөд энэ нь аль хэдийн хоцрогдож эхлээд байсан нь мэдээж. Учир нь олон улсын аялагчдын 80 хувь нь онлайнаар захиалгаа хийдэг болчихсон байв. Ингээд зочид буудлуудыг цахимжуулах хэрэгтэй юм гэж үзсэний үндсэн дээр iHotel нь 2014 оноос хойш 30 гаруй зочид буудалтай хамтран ажиллаж, тэднийг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тусалсан юм.
Үүнийхээ хажуугаар iHotel.mn веб сайтаа нээн ажиллуулж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх зочид буудлуудыг цахимаар захиалга авдаг болгох, автоматжуулах ажилд ханцуй шамлан оржээ. Ажлын үр дүн ажмжилттай гарч 2016 онд Монгол улсад зохиогдсон АСЕМ уулзалтын зочид буудлын албан ёсны түншээр iHotel хамтран ажиллаа.
2019 он гэхэд байдал нилээдгүй өөрчлөгдөв. Тэд Стратап гэдэг утгаараа хөгжиж, хөрөнгө оруулалт аван Сингапурт толгой компаниа байгуулсан юм. Үүний гол шалтгаан нь зөвхөн Монголдоо үйл ажиллагаагаа явуулах бус олон улсад танигдан, гадаад зах зээл рүү чиглэх явдал юм. Ингээд Монголтой соёл ойролцоо Азийн хэд хэдэн улсыг сонгон авч хамтран ажиллах болжээ. iHotel.mn нь хэрэглэгч, захиалагч нарт зориулсан гол үүргээ амжилттай хэрэгжүүлсээр байна. Өөрөөр хэлбэл iHotel.mn-ий хувьд Монгол дотроо, Монгол хэл дээр төлбөрийн хэрэгслүүдтэй бөгөөд энэ утгаараа олон сонголт гарч ирэх боломжтой юм. Илүү ойрхон, бодит мэдээллүүд авах боломжтой гэсэн үг.
Боломжууд
· Захиалгын нэг цонхны удирдлага
· Өрөөний үнийн удирдлагын уян хатан шийдэл
· Санхүүгийн болон борлуулалтын тайлан
· Нэмэлт үйлчилгээний бүртгэл
· Нэмэлт үйлчилгээний бүртгэл
· Захиалга, өрөө дүүргэлтийн хяналт
· Захиалга бүртгэх, баталгаажуулах, өөрчлөлт оруулах
· Онлайн захиалгын системтэй холболдох
· Гэрээт байгууллагуудын бүртгэл
· Санхүүгийн програм, НӨАТ баримт хэвлэгч болон POS машинтай холбогдох
· Зочдын мэдээллийн сан
· Ажилтнуудын үүргээс хамаарсан тус тусын ялгаатай хэрэглэгчийн эрхүүд
"Айхотел" ХХК -ийн дараагийн нэг анхаарал хандуулах болсон том платформ нь MyHotel байв. MyHotel нь ухаалгаар, хялбараар ажиллаж, захиалгаа нэмэгдүүлэх өргөн боломж юм. Өөрсдөө онлайнд ажиллах боломжгүй зочид буудлуудын хувьд энэ нь "авралын систем" л гэсэн үг. Өрөө удирдлагын систем, онлайн захиалга, бүртгэлийн цахим дэвтэрийг нэг дор шийдсэнээрээ онцлогтой. Мөн дэлхийн хаанаас ч интернэт төхөөрөмжөөр дамжуулан, зочид буудлын үйл ажиллагаагаа онлайнаар удирдах бүрэн боломжтой ажээ. Энэ утгаараа зочид буудлынхны цаг, мөнгийг хэмнэх төгс шийдэл болж чаджээ. Зочид буудлууд MyHotel платформд орсон тохиолдолд бүх суваг нь бүрэн автоматжина гэсэн үг.
"Ковид-19" цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор 2020 онд гадаадын жуулчдын урсгал бүрэн зогсож, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хааснаас шалтгаалан хамгийн их алдагдлыг аялал жуулчлаын салбар хүлээж байгаа. Монгол улсын аялал жуулчлалын салбар 2020 онд 1,4 тэрбум их наяд төгрөгийн алдагдал хүлээж, 88.000 гаруй ажлын байр эрсдэлд орсон талаар мэдээлэл гарчээ. Орон нутагт зорчих хөдөлгөөн зогссон, амралтын газар, дэн буудал, жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарласан энэ үед аялал жуулчлалын салбар, тэр дундаа байрших үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа дэмжих зорилгоор "Айхотел" компаниас санаачлан "ХЯМД АМАР" онлайн экспог 1 дүгээр сарын 27 -ны өдөр эхлүүлсэн байна. Бүх газрууд 50% хямдралтай захиалга авах "ХЯМД АМАР" аяны онлайн экспо iHotel.mn зочид буудал, амралтын газрын захиалгын сайт дээр нээгдсэн бөгөөд одоогоор 100 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны бааз нэгдэж, 2021 оны урьдчилсан захиалгаа авч эхэлжээ. 2021 онд гэр бүл, хамт олноороо аялж, амрахаар төлөвлөж байгаа хүмүүс iHotel.mn сайтаар хандаж, урьдчилсан захиалга өгөн, байрлах өдрөө дараа нь сонгон баталгаажуулаад, үйлчлүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл та яг одоо захиалгаа өгөөд 2022 оныг хүртэлх бүтэн жилийн хугацаанд хүссэн өдрөө сонгон амарч, алжаалаа тайлахыг урьж байна.
"