
Яагаад ус уух ёстой вэ?
Хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэг талаар уншиж, сонсоогүй хүн үгүй байх. Бид өдөр тумын амьдралдаа алхам тутамд шингэнээ алдаж, усны дутагдалд орж байдаг. Биен дэх усны тэнцвэрт байдлаа хадгалахын тулд хүн устай байнга нөхөрлөх хэрэгтэй байдаг ажээ. Тархины 80 хувь нь уснаас бүтдэг учир эрүүл, сэргэг, залуу байхын тулд ус ууж тархиа цэнэглэх ёстой байх нь. Ус байнга ууж тархиа дэмждэг хүн айлцхемер буюу мартах өвчинд нэрвэгдэх магадлал хамгийн бага байдаг ажээ. Мөн хоол боловсруулах эрхтэний хамгийн сайн нөхөр бол ус. Хоолны шингэцийг сайжруулах, дотор өөхлөлтийг зогсоох, эртхтэнүүдийн эрүүл үйл ажиллагааг дэмжихэд ус хамгийн сайн үүрэг гүйцэтгэх бөгөөд мэдээж таргалалтыг зогсоох чухал ач холбогдолтой. Дотоод эрхтний эрүүл ахуйгаас шалтгаалж хүний гадаад үзэмж илэрхийлэгддэг. Ус байнга ууж дотор эрхтнээ эрүүлжүүлдэг хүний арьс толигор, зөөлөн, наснаасаа залуу, цэвэрхэн харагдана. Хүн цангаснаар биед ус дутагдаж байна гэдгээ мэддэг. Гэвч бид цангаж байгаагаа мэдэрч эхлэхэд аль хэдийн бидний бие усаа алдаж эхэлснээр тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн байдгийг анзаардаггүй. Тиймээс чандмань эрдэнэ ус бидний байнгын хэрэглээ байх ёстой.

Хэр хэмжээтэйг уух ёстой вэ?
Бид ус уух нь сайн гэж мэдэж байсан ч хэдий хэмжээтэйг, хэдэн цагт уух вэ гэдэг нь чухал . Жишээлбэл, өглөө босоод хоол цайнаасаа 30 минутын өмнө 2 аяга бүлээн ус уучих юм бол тэр өдрийн туршид энерги тань хангалттай сайн хадгалдагддаг байна. Судалгаагаар насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт дунджаар 3 литр ус буюу 13 аяга шингэн уух хэрэгтэй бол, эмэгтэй хүн 2,2 литр буюу 9 аяга ус уусан байх ёстой гэнэ. Гэхдээ энэхүү хэмжээ нь таны эрүүл мэндийн байдал, цаг уур, биеийн хүчний ачаалал, жирэмсэн хөхүүл хүүхэдтэй эсэхээс шалтгаалан өөрчлөгддөг.

Ямар ус сонгох вэ?
Ус уух хэрэгтэй гээд аль тааралдсанаа барьж аваад байж болохгүй. Бид ууж буй усаа үнэхээр аюулгүй, чанартай эсэхийг мэдэх бүрэн боломжгүй юм. Хэрэв усыг уухад тохиромжтой эсэхийг үнэхээр шинжилье гэвэл тусгай лабораторит шинжүүлэхээс өөр аргагүй. Гэвч дэлгүүрийн лангуунд өрөөтэй байгаа савласан цэвэр уснуудаас сонголт хийхдээ усны найрлага, бүтэц, үйлдвэрлэсэн он сар, нарны хэт ягаан туяанаас хамгаалагдан, хадгалалтын горимыг баримталсан эсэхийг харах, гэх мэт наад захын шалгууруудыг мэдээд авах хэрэгтэй юм. Усан дотор хүний биед чухал ач холбогдолтой элементүүд байдаг. Энэ элементүүдийг макро элемент, микро элементүүд гэж хувааж нэрлэхээс гадна чухал элементүүдийг дурьдаж хэлэх нь зүйтэй. Үүнд: Кальци, магни, кали, натри, хлорид, гипохлорид, карбонат гэсэн үндсэн макро элементүүд байхаас гадна хүний биед маш чухал фтор, иод, төмөр гэх мэтийн микро элементүүд бас усны найрлагад байдаг. Эдгээрийг мэдээд авахад илүүдэхгүй биз ээ.

"Хужирт" усыг хэрэглэж заншаарай
Биний өдөр тутамдаа ууж хэрэглэх дуртай "Хужирт" усанд кальци, магни, натри, хлорид, гипохлорид, натрихлорид, гидрокарбонат гэсэн дээрх нэгдлүүд маш зохистой найрлагаар орж өгсөн байдаг гэнэ. Энэ нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг дурьдаж хэлэх нь зүйтэй. "Хужирт" усанд усны орчин буюу Ph-г бүрдүүлдэг гол үндсэн элемент болох ph-н хэмжээ 7,2-8,2 гэж тодорхойлогдсон байдаг. Байгалийн эрдэст ус нь бүтцийг нь алдагдуулаагүй, олон давхар шүүлтүүрээр шүүж хлоржуулаагүй, ямар нэг хөрсний бохирдолгүй газраас савласнаараа онцлог давуу талтай юм. "Хужирт" байгалийн эрдэст усны үйлдвэр нь Монгол орны төв, хөрсний бохирдолгүй бүс нутагт байрладаг нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой ажээ. Тийм учраас зөвхөн усны хэрэгцээгээ хангаж шингэн нөхөхөөс гадна хүний биед нөлөөлөх олон талын ашиг тусаараа "Хужирт" ус нь Монголчуудын өдөр түтмын хэрэглээнд том байр суурь эзэлж байна.
Хужиртыг сонгох 7 шалтгаан
1. Хөрсний бохирдолгүй орчин, гүний цэнгэг усны эрүүл ай саваас энергийг нөхөн сэргээх зөв бүтэцийг нь алдагдуулалгүй савласан.
2. Байгалийн онцлогоороо хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт ихсэх, арьсны үрэвсэл зэрэг өвчнүүдийн эх үүсвэр болдог хорт бодисуудыг биеэс гадагшлуулдаг шинж чанартай.
3. Кальцийн ион, кали натрийн ион, цайрын ионууд нь байгалиасаа хамгийн зөв зохистой хэмжээгээр энэхүү эрдэст усанд агуулагддаг нь үүнтэй холбоотой.
4. Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, хоолны шингэцийг сайжруулах, хоолны хүчиллэгийг саармагжуулж, ходоодны шарх цээж хорсох зэрэг өвчнүүдийг эдгээнэ.
5. Анти-оксидант шинж чанар нь Таныг хөгшрөлтөөс хамгаална.
6. Хүний биед шаардлагатай эрдсийн дутагдлаас хамгаална.
7. Уушги цэвэрлэж, хордлого болон шарталт тайлна.

15 цаг - Ус уух цаг
"Хужирт" брэндийн зүгээс хэрэглэгчдийнхээ дунд өдөр бүрийн 15:00 цагт тогтмол ус ууж хэвшихийг уриалсан аян өрнүүлээд удаж байна. Аяны үр дүн маш сайн байгаа бөгөөд хүмүүс ажил, сургууль, гэртээ, гадуур явж байхдаа цагаа хараад яг 15:00 болонгуут "Хужирт" усаа ууж заншицгаажээ. Яагаад заавал 15:00 цагт гэж вэ? Үдээс хойш хүний бие организм ерөнхийдөө нозоорох, залхуурах шинж тэмдэгүүд илэрдэг. Тийм болохоор үдээс хойш биеэ сэргэлэн цовоо болгохын тулд усыг ууж хэвших нь зүйтэй. Цайны цагийн дараахнаас эхлээд хүний бие организмд олон янзын өөрчлөлтүүд үүсч эхэлдэг байна. Тухайлбал: Ухаан санаа тогтворгүй болох, амархан ядарч сульдах, гэдэс цанхайх, нозоорох гэх мэтчилэн сөрөг зүйлс ажиглагддаг. Харамсалтай нь хүмүүс энэ үедээ тамхи татах, чихэр идэх гэх мэтчилэн хорт зуршлууд хэрэглэдгээс биеийн байдал улам л дорддог ажээ. Үүний оронд 15.00 цагт ус ууж хэвших юм бол хүний бие организм хурдан сэргэх ач холбогдолтой байдаг ажээ.
ТА УСАА УУХАА БҮҮ МАРТААРАЙ!
USD ₮
УБ 15°C





