2024/12/09
USD ₮
УБ 9°C
Мэдээ
Эхнэр нь улс төрийн идэвхтэй байх нь.. ямар вэ?
Н.Дэлгэр     2023-11-18 13:57     148

Саяхан  сошиал сүлжээнд тавигдсан жүжигчин Цэнгэл түүний нөхөр Мишээл нарын богино бичлэг нэлээдгүй олныг талцуулаад байна. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь энэ бичлэгийн доор хариу үйлдэл үзүүлсэн олон нийтийн хандлага, тэдний сэтгэгдэл юм.

Түүнийг бичлэгээ олон нийтэд цацсаны дараагаар олон нийт өөрсдийн сэтгэгдлүүдээ янз бүрээр илэрхийлж байлаа.

Ихэнх сөрөг сэтгэгдэлүүдийг багцлаад харвал: 

- Нөхрийнхөө үгэнд орсон нь дээр дээ. Хүүхдээ бод, гэр орондоо л цаг гарга

- Хүүхнүүд улс төрд яах гэж орох гээд байдаг юм. Одоо байгаа хэсэн эмэгтэй гишүүдээ хар.

- Эмэгтэй хүн гэртээ л байвал дээр гэх мэтчилэн эмэгтэйхүнийг гэртээ, хүүхэддээ илүү цаг гаргах хэрэгтэй гэсэн өнцөгөөс хандсан нь харагдаж байлаа.

Бага насны хүүхэдтэй эмэгтэй хүн нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө гар бие оролцох шийдвэр гаргахад тулгардаг бодит саад бэрхшээлийг энэхүү видеоноос харах боломжтой. Эмэгтэйчүүд улс төрд оролцоотой байхад нийгмийн зүгээс ирэх дайралт, ялгаварлан гадуурхалт, санхүүгийн саад бэрхшээл гэх олон эрсдэлийг үүрэх шаардлага тулгардаг. Эдгээр саад бэрхшээлийн дундаас гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүсээс ирэх дэмжлэг, хандлага нь шийдвэр гаргалтад хамгийн ихээр нөлөөлдөг.

Харин дээрх бичлэг дээрх сэтгэгдлүүдийн дийлэнх нь эерэг өнцөгтөй байсан бөгөөд эхнэр нь нөхөртэйгөө зөвлөлдөж байгаа нь олон хүнд таалагдаж "нөхөртэйгөө зөвлөлдөж байгаа нь хөөрхөн ", "нэгэнтэйгээ ярилцдаг сайхан гэр бүл" гэх мэт гэр бүлийн хосын хоорондын харилцааг дэмжсэн комментууд байлаа. Энэ нь одоогийн гэр бүл болж байгаа залуу эхнэр нөхөр 2н харилцааг эн тэнцүү байх, нэгнийхээ хүсэл, мөрөөдөл, шийдвэрийг хүндэтгэдэг, харилцан ярилцаж шийдвэр гаргах байх гэсэн зөв хандлага байгааг илтгэж байгаа юм. Энэ нь ьцаашлаад улс орны шийдвэр гаргах түвшинд ч эрэгтэй, эмэгтэй хүмүүс эн тэнцүү байж, харилцан ярилцаж, ойлголцдог, хэн нэгний давуу байдлаар бус  ижил тэнцүү байр суурьтай байх боломжтой гэдгийг олон нийт дэмждэг болсны нэг том илрэл гэж ойлгож болохоор байна. 

 

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.