Мэдээ
Энэ жилийн наадмын нээлтээс онцлог 10 зүйлс
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн талаар эмх цэгцтэй, утга агуулга сайтай, Монгол хүн гэдгээ улам бүр мэдрэх, омогшихоор сайхан боллоо гэсэн наадамчин олны сэтгэгдэл маш өндөр байна. Наадмын нээлтээс онцлох 10 зүйлсийг танилцуулж байна.
- 42 м урттай, бүрэн автомат тайз, бөмбөгөр хэлбэртэй дэлгэцийг наадамдаа зориулж монгол зураач, инженерүүд бүтээсэн
- Нээлтийн хөтөлбөрийн нийт хөгжмийн 55%-г энэ жилийн наадмын зохиолд зориулан шинээр бүтээлгэсэн
- Монголын эртний түүхэнд тэмдэглэгдэж, археологийн олдвороос олдсон хөгжмийн зэвсгүүд болох алтайн ятга,эртний бүрээ, эвэртэй бөмбөрүүдийн оролцуулж, өвөрмөц хөг аялгууг наадамчин олонд хүргэсэн.
- Нийт 1300 орчим уран бүтээлчид оролцсон бөгөөд онцлон заримыг нь дурдвал: 99 морин хуурчид, 24 эвэртэй бөмбөрчид, 30 Эртний бүрээчид, 50 Алтайн ятгачид, 6: найрал дуучид, 50 циркийн жүжигчид, 220 бүжигчид, 50 морьтон , 300 зэвсэгт хүчний жанжин штабын албан хаагчидаас гадна 6-87 насны 21 аймгийн 50 өв тээгчид болон 30 хэл хуурчид наадмын нээлтийн үйл ажиллагаанд өөрсдийн нутгийн өв соёлыг танилцуулан оролцсон.
- Тусгай хэрэгцээт 100 хүүхдийг анх удаа наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцуулж, тэгш оролцоог дэмжсэн.
- Монголын газар нутгаас олдсон Трисератор, Тиранозаурс, Брахиозавр төрлийн динозавруудыг орчин үеийн технологиор \хөдөлдөг, дуугардаг\ биетээр хийлгэн авчран, нээлтийн хөтөлбөрт оруулснаас гадна наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд байршуулж, наадамчин олон, хүүхдүүдэд танилцуулсан.
- Нээлтийн тоглолтод ашигласан уран бүтээлчдийн хувцас, хэрэглэлийн 80 гаруй хувийг шинээр бүтээсэн
- Гадны жуулчдад болон наадамчин олонд зориулсан, нээлтийн хөтөлбөр болон нээлтийн үйл ажиллагааны агуулгыг танилцуулсан 6 хэл \Монгол, Англи, Орос, Хятад, Япон, Солонгос \ дээрх цахим хөтөч вебсайтыг бүтээж, ашигласан
- “Монгол наадам” цуврал нэвтрүүлгийг 9 дугаар бэлтгэн, 10 телевизээр цацаж олон нийтэд түгээсэн
- Анх удаагаа наадмын оройн нээлтийг амжилттай зохион байгуулж, 7000 оричм үзэгчдийг цуглуулж чадсан.
Сэтгэгдэлүүд