2024/07/23
USD ₮
УБ 9°C
Мэдээ
Олны анхаарлыг татсан "ЭТГЭЭД" трэйлер
Д.Цацрал     2022-01-27 13:42     345

Тун удахгүй буюу 02-р сарын 04 нд кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх “ЭТГЭЭД” УСК-ны трэйлер үзэгчдийн хүртээл боллоо. Нэрнээсээ эхлээд “ЭТГЭЭД” мэдрэмжийг өгөх тус кино нь зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даан хийсэн бүтээл юм. Түүний хувьд “Сайн, муу, хэрцгий”, “Одод болохын хүслэн”, “Хийморь”, “Зориг” зэрэг УСК-ны ерөнхий зураглаачаар, “Яллагч” УСК-ны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч юм.  Сэтгэл зүйн триллер төрлийн энэхүү бүтээл нь хүн өөрийн оюун ухаанд хөтлөгдөн, өөртөө л итгэж амьдрах ёстой талаар хөндсөн бөгөөд харамсалтай нь бид гэнэн итгэмтгий зангаасаа болж санаа муутнуудын олз болон, эцэст нь харамсаад барахгүй үр дагаварт хүргэдэг талаар өгүүлжээ.

            “ЭТГЭЭД” УСК-ны трэйлерийг үзсэн үзэгчид “тухайн бүтээлийн өнгө дүрслэл, дуу хөгжим, жүжигчдийн тоглолт хэр өндөр түвшинд хийгдсэнийг харуулж байна” хэмээн дүгнэсэн байна. Мөн трэйлер нь сонирхол татахуйц өвөрмөц шийдэлтэй байгаа нь киног зорьж үзэх хүслийг төрүүлж байна хэмээн онцолжээ.

 

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.