“Эм Ди Кэй Ай” компани нь хөрөнгө оруулалт, биотехнологи, үл хөдлөх хөрөнгө, финтекийн салбарт 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ОУ-ын болон дотоодын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. 2020 онд Казакстан улсын Bitfury грүпптэй хамтран биткойн олборлолтын Blockchain Data Center байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 300PH/s хүчин чадалтайгаар, өөрөөр хэлбэл сард ойролцоогоор 25-30 Bitcoin олборлож байна. Олборлолтын Блокчэйн Дата Центр нь хүчин чадал, цахилгаан зарцуулалт, аюулгүй байдлаараа дэлхийд шилдэгт тооцогддогоороо давуу талтай. Мөн уг компани олборлолтын хүчин чадлаараа Хятад улсын дараагаар, азидаа тэргүүлэгч юм. Энэ удаад Монголдоо хамгийн бага шимтгэлтэй цахим хөрөнгийн бирж болох Инфекс дээр энэ оны 4-р сарын 28-ны өдөр 16 цагаас листлэгдэж байгаа юм. Инфекс нь дотооддоо хамгийн тогтвортой "Мобиком" дата төв болон хостинг үйлчилгээгээрээ олон улсдаа тэргүүлэгч "Amazon AWS" сервер ашигладаг ба хэрэглэгчдэдээ хурдан, шуурхай, 24/7 үйлчилгээг хүргэж байна. Мөн анхлан ОУ-ын байнанс биржтэй холболт хийж байгаагаараа онцлог давуу талтай.
Та BDC токенийг худалдан авч стэйкинг хийснээр дараах 4 төрлийн өгөөжийг хүртэх болно.
- Сар бүр 1 BDC тутамд 1 сатоши тараана. Харин дата төв баригдаж, ажиллагаанд орсноос эхлэн биткойн олборлолтын 30%-ийг хуваарилана
- MBDC - 1$-тай тэнцэх бөгөөд зөвхөн цаашид хэрэгжих төслүүдэд хөрөнгө оруулалт хийх байдлаар ашиглана
- Ногдол ашиг- Цаашид хэрэгжих төслүүд, хамтрагч компаниудын тодорхой ашгаас сар бүр токеноо staking хийсэн хэрэглэгчдэдээ тараана
- BDC token market fee 10%
Мөн 4/22-27 хүртэл өдөр бүр 300 BDC-ээс дээш худалдан авалт хийсэн эхний 100 хүнд +20% токен, +MBDC бэлэглэх юм. Нэг хэрэглэгч өдөрт нэг удаа оролцох бөгөөд 00:01 цагаас эхлэн дараагийн өдөр гэж тооцон, дахин урамшуулалд хамрагдах боломжтой.
BDC токен нь биткойн олборлолтын дата төвд тулгуурласан токен бөгөөд зах зээлд 200 сая BDC токеноо гаргаж, нийт 20 тэрбумын хөрөнгө босгож байна. Цугларсан хөрөнгийнхөө 70%-иар нь Канад улсад 80 PH/s хүчин чадалтай блокчэйн дата төв байгуулах юм.
Байгуулсан дата төвөөс олборлосон нийт биткойныхоо 1) 30%-ийг BDC token эзэмшигчдэдээ сар бүрийн эхэнд тарааж, 2) 20%-иар нь зах зээл дэх BDC токеноо ил тод байдлаар
Buyback&Burnout хийж, нийт токений хэмжээг сар бүр багасгахаар төлөвлөсөн байна. Энэ нь үнийн өсөлтийг авчирна гэж тухайн компанийн мэргэжилтэнгүүд үзэж байгаа. Олборлолтын 3) 20% нь үйл ажиллагааны зардалд зарцуулагдах бол үлдсэн 4) 30% нь блокчэйн дата төвийг өргөжүүлэхэд хэрэглэгдэнэ. Ингэснээр олборлолт нэмэгдэж, BDC эзэмшигчдэд очих биткойны хэмжээ тогтвортой өсөх юм.
Мөн онцлох бас нэг зүйл нь энэхүү блокчэйн дата төвийг дунджаар 8 сарын дотор байгуулдаг бөгөөд ажиллаж эхлэх хүртэлх хугацаанд BDC holder-ууддаа нэг BDC бүрт 1-1,8 сатошиг сар бүр хуваарилах болно.