2026/05/14
USD ₮
УБ 6°C
Бизнес
Walt Disney хөдөлдөг зургийг хэрхэн бизнесийн гүрэн болгож чадсан бэ?
Б.Энхрийшагай     2020-12-15 13:37     1061

Walt Disney хэрхэн хөдөлдөг зургийг бизнесийн гүрэн болгож чадсан бэ?

· Walt Disney компани нь манай гараг дээр энтертайнмент салбарт хамгийн өндөр амжилт үзүүлсэн, хамгийн хүчирхэг компани бөгөөд зах зээлийн үнэлгээ нь $238.9 тэрбум.

· Уран бүтээл, бизнесийнхээ аль алинд нь цаг үргэлж инноваци хийж, хүчин чадлаа тэлдэг байсан нь тэднийг салбарын шилдгийн шилдэг болгосон юм. (хүүхдийн парк, мерчендайз, аялалын круз болон бусад)

· 2010 онд алдарт “ХОРИН НЭГДҮГЭЭР ЗУУН ФОКС” компанийг өөртөө нэгтгэснээс хойш эх дэлхийн хамгийн том медиа компани болсон.

photo

Энэ удаад Walt Disney-н тухай хэн бүхний мэддэг түүхийг алгасч, төдийгөөс өдий хүртэлх бизнесийн түүхээс нь юу суралцаж болохыг сонирхоцгооё

  • Том сургамж

Калифорнийн Лос-Анжелост 1923 онд дахин байгуулагдсанаас хойш Walt Disney Studio овоо хөл дээрээ тогтоод байв. Тэд бүр Universal Pictures-ээс ажил авч, “Азтай туулай” кинонд зориулж Освалд туулайг бүтээН, хөгжүүлжээ. Гэтэл 1928 онд ганцаас бусад бүх анимэторууд нь Universal-д урваж, Диснейн ах дүүс хөсөр хаягдав. Эндээс тэд  дахиж хэзээ ч бусдын төлөө ажиллахгүй, зөвхөн өөрсдийнхөө төлөө л ажиллана гэж ам тангараг өргөсөн байна.

  •  Мики Маус

Том сургамж амссаныхаа дараа Уолт өөрсдийнхөө киног хэн нэгнээр дамжуулалгүйгээр дистрибютеруудад шууд нийлүүлэхээр шийдсэн байна. Гэсэн ч тэдний кинонд шуугиан тарих гол дүр хэрэгтэй байлаа. Ингээд Мики Маусыг бүтээж, гурван анги дараалан гаргахад хамгийн сүүлийнх нь л буюу "Steamboat Willie" нь л хүссэн амжилтыг нь үзүүлжээ. Учир нь энэ кино дуу, дүрсийг нэгэн зэрэг ашигласан анхны кинонуудын нэг байсан юм.

photo

Эндээс л тэд хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг хамгийн түрүүнд ашиглахын чухлыг ойлгожээ. Дараагийн арван жилд эдийн засгийн их хямрал тохиосон ч Дисней компани “Цасан гуа ба долоон одой” буюу хамгийн анхны өнгөт, бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гаргасан түүхтэй.

photo

  •  IPO

Түүхэнд анхны гэгдэх кинонууд бүтээх зардал маш өндөр, ашиг бага байсан тул 1940 онд IPO гаргалаа. Зургаан хувийн хөрвөгч давуу эрхтэй 155 мянган хувьцаа 3.8 сая долларын хөрөнгө оруулалт болжээ. Ингэж л тэд Бэмби, Үнсгэлжин зэрэг гайхамшигт бүтээлүүдээ гаргах боломжтой болжээ.

  • Диснейлэнд

Хүүхэлдэйн кино бүтээгчид хүүхдийн парк байгуулна гэдэг бүтэшгүй санаа мэт байв ч Уолт бизнесийн олон ухаалаг нүүдэл хийсний эцэст нь нэг юм 1955 онд Диснейлэнд хаалгаа нээжээ. Энэ үеэс хойших тавхан жилд Walt Disney Productions-ийн нийт орлого $6 саяаас $70 сая болтлоо өсчээ. Үүнд мерчендайс, брэндинг, үйл ажиллагааны тэлэлт бүгд л нөлөөлж байлаа.

photo

  • Уолт, Рой хоёр нас барсны дараах хямрал

Уолт Дисней 1966 онд нас барахаасаа хоёр жилийн өмнө хамгийн сүүлийн бүтээлээ хийсэн нь алдарт Мэри Поппинс байв. Ингээд компанийг Уолтын дүү, ажлын хамтрагч Рой удирдах болсон ч төд удалгүй 1971 онд таалал төгсчээ. Үндэслэгч, үүсгэн байгуулагчид нас барсны дараа хэцүү байдалд орсон тус компани 1980-аад оноос эхлэн, нэгэнт бүтээн байгуулсан, бий болгосон зүйлсээ ашиглан ашиг олохоор шийдэж, дахин хөл дээрээ босчээ

  •  Эцэст нь

Дэлхийн түүхэн дэх хамгийн чинээлэг хүмүүс газрын тос, төмөр зам, үслэг эдлэл, ган төмөр, цаашлаад технологи зэрэг гарт баригдах биет зүйл ашиглан хөрөнгөжсөн байдаг. Үйлдвэрлэлийн зардлаа багасгаж, бараагаа их хэмжээгээр зарах алтан стратегитай. Харин Уолт Дисней зөвхөн мөрөөдөлдөө тулгуурлан бизнесийн гүрнээ босгожээ. Уолтын амьдралаас бид бүхэн хэрэв та мөрөөдөлтэй болж, түүнийгээ биелүүлэхийн тулд зогсолтгүй мөрөөдөхийн зэрэгцээ цаг үедээ тохируулан түүнийгээ дахин шинээр төсөөлөн бодохын ач тусыг ойлгож болох юм.

photo

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.